Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар өнөөдөр /2014.02.12/ үдээс өмнө хэвлэлийн бага хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат оролцсон юм.Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 32 асуудал хэлэлцсэн байна. Энэ хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд шинээр нэг хууль батлагдаж, нийт 20 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо Хилийн боомтын тухай хууль, уг хуулийг дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороотой хамтран хэлэлцэж нэгдсэн чуулганаар батлуулсан нь хилийн боомтын үйл ажиллагааг орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар онцлон дурдав.
Байнгын хорооны хуралдаанаас нийт 29 санал, дүгнэлт, 2 танилцуулга 187 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн. Зөвшилцсөн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг албан тоот, Засгийн газарт найман хуралдааны тэмдэглэлийг хүргүүлсэн байна.
Тайлангийн хугацаанд Байнгын хороонд 62 өргөдөл гомдол, 208 албан бичиг хүлээн авч 73-г нь шийдвэрлэсэн байна.
Хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчид Байнгын хорооны даргаас зарим зүйлийг тодруулж хариулт авлаа.
























































