
УИХ-ын дарга З.Энхболд ирэх сарын 12-нд БНСУ-д айлчлал хийнэ. УИХ-ын даргын БНСУ-д хийх айлчлал гурван хоног үргэлжлэх аж. Айлчлалын хөтөлбөр одоогоор гараагүй ч УИХ-ын дарга тус улсад айлчлахдаа тэнд амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзах нь тодорхой болжээ. Монгол иргэдтэй хийх уулзалтынхаа үеэр шинээр гарч буй төрийн бодлого шийдвэрүүдийг танилцуулахаас гадна эх орондоо сайхан амьдрах ямар нөхцөл байгаа талаар хэлэлцэх аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)