
Учир нь 2012 оны орон нутгийн сонгуулиар Эрдэнэцагаан сумын ИТХ-д МАН 14, АН 13 авчээ. ИТХ-ын анхдугаар хуралдааныг хууль бусаар хийж Засаг даргад нэр дэвшигчээ тодруулжээ. Харин олонхи ИТХ-аа албан ёсоор зарлан хуралдуулсан боловч АН-ын бүлэг хуралд оролцох боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Тиймээс МАН-ынхан сумын Засаг даргад Ч.Энхцэцэгийн нэрийг дэвшүүлжээ. Гэвч аймгийн Засаг дарга Ж.Батсуурь АН-ын төлөөлөгчдийн хийсэн хурлаас нэр дэвшүүлсэн Амартайванг Засаг даргаар батламжилсан байна. Үүнээс зургаан сарын дараа аймгийн Захиргааны хэргийн шүүхээс ИТХ-ын олонхийн шийдвэрийг хүчинтэй гэж үзсэн байна. Энэ дагуу ч МАН-ын Засаг дарга томилогджээ. Гэтэл АН-ын төлөөлөгчид хууль бусаар энэ онд дахин хуралдаан зохион байгуулж ИТХ-ын даргаар Амгаланбаатарыг сонгож, Засаг даргад Амартайваныг дахин нэр дэвшүүлсэн байна. Иймд Эрдэнэцагаан сумын ИТХ дахь МАН-ын төлөөлөгчид Ерөнхийлөгчид хандахаар болсон нь энэ аж.