Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын зөвлөл ажлын тайлангаа тавилаа. Уг Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх ажилладаг. Тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж тайлангийн талаар мэдээллээ.
2012 онд ОҮИТБС-ын тайланг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 1514 компани, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 11 компани, цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 6 компани нийт олборлох үйлдвэрлэлийн 1531 компани гаргажээ. Эдгээрээс 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 200 компанийн тайланг аудитаар тулган баталгаажуулж улсын төсөвт 1 их наяд 594 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төлснийг буюу улсын төсвийн урсгал орлогын 33 хувийг бүрдүүлснийг нотолсон байна.
Аудитаар баталгаажсан компаниудын төлсөн төлбөрийн нийт дүнгийн 93 хувь нь улсын төсөвт, 6 хувь нь орон нутгийн төсөвт, 1 хувь нь төр засгийн байгууллагуудад хандив, дэмжлэгийн орлогыг бүрдүүлсэн байна гэж тус тайланд дурджээ.

























































Сэтгэгдэл (1)