
Варшав хотноо 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хэлэлцээрийн протокол"-ыг баталлаа. Хэлэлцээрийн англи хэлээрх эх бичвэрт нэр томьёоны зөрүү үүссэнээс албан паспорттой монгол иргэд Польшийн хил нэвтрэх, онгоцонд суух зэрэгт хүндрэл учрах тохиолдол гарч байсан. Иймд нэр томьёоны зөрүүг арилгах үүднээс хэлэлцээрт өөрчлөлт оруулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.