
Тэрээр өнөөдөр Булган аймагт ажиллаж байна. Тус аймагт таван барилга царцаасан обьектийн жагсаалтад орсон бөгөөд анхлан 540 хүүхдийн багтаамжтай гэж баригдсан сургууль, 640 болж энэ өргөтгөлд нэмэгдэх мөнгийг төсвөөс суулгах ёстой хэмээлээ.
Тооцсон тендерээ өөрчлөх болсон шалтгааныг аймгийн удирдлага Д.Эрдэнэбат мэдэхгүй байсан бөгөөд яам тендерийн асуудлыг мэднэ хэмээлээ. Мөн 150 хүүхдийн цэцэрлэг, төсөвт өртөг 2.5 тэрбум бүхий Сэлэнгэ мөрний явган гүүр, нутгийн удирдлагын ордон гэсэн обьектуудыг царцаажээ. Нутгийн удирдлагын ордон гэхэд дөрвөн жил баригдаж, бараг л музейд тавигдах нь холгүй удаан хугацаа зарцуулсан аж.
Мөн хоёр багийн иргэдийн эрх ашгийн төлөө хоёр тэрбумаар явган гүүр барих уу, эсвэл мөнгө нэмж машин гарч болох гүүр болгох уу гэдгээ нарийн тооцоолж ажиллах хэрэгтэйг аймгийн удирдлагуудад сануулж байсан юм.
Булган аймаг бусдаас олон зүйлээрээ анхдагч боловч түүнийгээ ашиглаж чаддаггүй. Тухайлбал, гурилын хамгийн анхны үйлдвэртэй атлаа түүнийгээ ашиглаж чаддаггүй, иргэд нь гурилаа худалдаж авдаггүй гэсэн учир дутагдалтай асуудал их байлаа. Олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат 17.00 цагаас Булган аймгийн иргэдтэй уулзах бөгөөд маргааш Орхон, Зүүнхараа сумдын иргэдтэй уулзаж, царцаасан барилгуудтай танилцсан юм.
Сэтгэгдэл (2)