
Өнөөдөр МАН-ын дарга М.Энхболдыг эсэргүүцсэн МАН-ын нөлөө бүхий гишүүд МАХН-д элсэж, батлахаа сэргээнэ. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар МАН-ын 200-аад гишүүн 11.00 цагт МАХН-ын батлахаа сэргээх юм байна. Тэдний дунд МАН-ын нэр хүндийг өргөсөөр ирсэн цөөнгүй хүмүүсийн нэрс багтсан байгаа аж. Үүнийг ч холбогдох эх сурвалжууд баталж байгаа юм. Тодруулбал МАХН-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэглдамба энэ талаар "МАН-ын 200 гаруй гишүүн танай намд элсэнэ. Яг ямар хүмүүс нэр дэвшихийг нь хэлэх боломжгүй. Урьдчилаад мэдээлбэл сөрөг мэдээлэл их цацагдах магадлалтай учраас одоохондоо нэрсийг нууж байна" гэж байгаа юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (6)