
“Чингис бонд” –оос аж ахуй нэгжүүдийн шинэ технологи оруулж ирэх төсөлд зээл олгоод эхэлжээ. Одоогийн байдлаар ноос ноолуур, хүлэмж, сүү, оёдолын чиглэлийн төслүүдэд бондын санхүүжилтээс 100 гаруй тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж. Зээлийн хүүг ам.долларын найман хувь байсныг өөрчилж төгрөгийн найман хувь болгожээ. Гэхдээ засгийн газраас эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхгүй байх заавар өгчээ. Шинэчлэлийн засгийн газар “Чингис бонд” гэх өрийн бичгийг дэлхийн үнэт цаасны зах зээлд гаргаж 1.5 тэрбум долларын зээл авсан. Засгийн газар бондын мөнгийг энэ мэтээр үрэн таран хийж байгаа нь хэдхэн жилийн дараа өрөө эргүүлэн төлөх чадваргүй болох вий дээ гэсэн түгшүүрийг нийгэмд төрүүлсээр байна. Гуравхан жилийн дараа 500 сая ам.долларыг 4.125 хувийн хүүгийн хамт буцаан төлөх ёстой.