МАХН-д 100 гаруй иргэн гишүүнчлэлээ сэргээж, батлахаа
гардан авсан юм. Батлах гардуулах ажиллагаанд МАХН-ын дэд дарга
Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Сангийн сайд
Ч.Улаан, Байнгын хорооны дарга Ц.Цолмон, Байнгаль очин, ногоон хөгжлийн
дэд сайд Б.Тулга, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн нар оролцлоо.Батлахаа сэргээсэн хүмүүст ШУ-ын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Амгалан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн сургалтын төвийн захирал Л.Дашням, СХД-ын ИНХ-ын дарга Я.Должинсүрэн, МУГЖ З.Шагдар зэрэг хүмүүс багтсан байв.
Энэ үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хэлэхдээ "МАХН-ыг сонгож байгаа иргэд Морин жил гарсанаас хойш өсч байна. Манай есөн дүүргээс нэлээн олон хүн элслээ. Мөн МАН-аас маш олон хүн хүсэлтээ ирүүлж байгаа. Дөнгөж сая л гэхэд батлахаа бариад ирж байгаа өчнөөн олон хүн байна. Тодруулбал, МАН-аас аймгийн дарга, аймгийн намын хороон дарга, дүүргийн дарга зэрэг олон хүмүүс хүсэлтээ ирүүлсэн" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (5)