Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагналаа

2014-2-17
0
ЖИРГЭХ

 BSN_1280  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2014.02.17/ хэвлэлийн бага хурал хийлгэж, 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа нар оролцлоо.

  Төрийн байгуулалтын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд байнгын хорооны гишүүдийн 63.8 хувийн ирцтэйгээр нийтдээ 12 удаа хуралдаж, 40 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ хугацаанд байнгын хорооны хуралдаанаар давхардсан тоогоор 29 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 7 төсөл, байнгын хорооны тогтоол 7, тайлан, мэдээлэл 1, хуулийн хэрэгжилттэй танилцсан дүн 1, албан тушаалтны асуудал 1, байнгын хорооны төлөвлөгөө 1-ийг тус тус хэлэлцэж, 22 санал, дүгнэлт гаргасны зэрэгцээ Улсын Их Хурлын даргын 6 захирамжийн төсөл боловсруулж, баталгаажуулсан байна. Мөн байнгын хорооноос хэлэлцэх эсэх асуудлаар 16, анхны хэлэлцүүлэг хийсэн талаар 5 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 1-ийг гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулжээ. Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Засгийн газарт тэмдэглэлээр 2 удаа үүрэг өгсөн байна.

  Намрын чуулганы хугацаанд тус байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 35 албан бичиг, 4 өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариу өгснийг Байнгын хорооны дарга дурдлаа.

  Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлуулсан байна.

  Байнгын хороо хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулахад анхаарлаа хандуулж ажилласныг А.Бакей дарга энэ үеэр онцоллоо. Тухайлахад тус байнгын хороон дээр Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 7, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 5 байснаас Улсын Их Хурлын гишүүн Б.Ганбат, С.Баярцогт нараас өргөн мэдүүлсэн 2 төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа агаад 1 төслийг хууль санаачлагчид нь буцаасан бол 2 төслийг төсөл санаачлагчид нь татаж авчээ.

  Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас өргөн мэдүүлсэн/ байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт байгаа бол Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд дээр Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэжээ.

  Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаас дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч гишүүдийн олонхын дэмжлэгийг аваагүй тул төсөл санаачлагчид буцаасан бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн үед төсөл санаачлагчид нь татаж авсан аж. Мөн Улсын Их Хурлын 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статитистикийн хорооны дэргэд Төрийн албаны салбар зөвлөл байгуулахаар шийдвэрлэсний зэрэгцээ VIII Богд Жавзандамба хутагтад зориулан хөшөө босгох саналыг холбогдох байгууллага, иргэдээс гаргаж байгааг дэмжин Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгсний дагуу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хөшөөний шавийг тавьсан юм.

 Тус байнгын хорооны зарим гишүүд энэ хугацаанд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, хууль сурталчлах, иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийгдэж байгаа ажилтай Төв, Хэнтий, Ховд аймаг, нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажилтай танилцаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, баг, хорооны Засаг дарга, иргэдийн нийтийн Хурлын дарга, тэргүүлэгч зэрэг нийт 300 гаруй хүнтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, тавьсан асуултад нь хариулт өгсөн. Мөн зарим аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцсан дүнг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргасны зэрэгцээ Ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тус байнгын хорооноос 2014 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа гэдгийг А.Бакей дарга хэллээ.

 Намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Мөн Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж дүгнэлт гаргах ажлын хэсэг, Сонгуулийн хуулийн нэгдсэн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус бүр 2 удаа хуралдаж, холбогдох байгууллага, мэргэжлийн судлаачидтай хамтран ажилласны зэрэгцээ хэд хэдэн удаа хэлэлцүүлэг, семинар зохион байгуулжээ.

  Хяналт шалгалтын ажлын хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын бодлогыг төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийн хүрээнд хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах ажлын хэсэг зарим яамд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж байнгын хорооноос гаргах тогтоолын төслийг боловсруулаад байгаа аж.

  Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтэстэй хамтран Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагуудад зориулсан “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх” аргачлал сургалт зохион байгуулсны зэрэгцээ Нутгийн удирдлагын дэд хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо хамтран Конрад-Аденауэрийн сангийн дэмжлэгтэйгээр “Иргэддээ тулгуурласан, чадвартай, хариуцлагатай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэх арга зам” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн 250 гаруй хүн оролцуулан нутгийн удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах асуудлаар саналаа солилцож, зөвлөмж, уриалга гаргасан байна. Мөн Улсын Их Хурлын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн сургагч багш нарыг бэлтгэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллаж, Ховд, Баян-Өлгий аймаг, нийслэлийн зарим дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сургалтад оролцжээ.

  Улсын Их Хурлын шинэ ордны барилгыг өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос шийдвэрлэсэн газарт барих ажлыг энэ оны хавраас эхлүүлэх, шаардагдах нэмэлт хөрөнгийг олох асуудлаар Засгийн газарт албан бичиг явуулсныг Байнгын хорооны дарга А.Бакей энэ үеэр сэтгүүлчдэд дуулгалаа.

  Харин тус байнгын хорооны гишүүн Ж.Батзандан энэ үеэр ухаалаг төр рүү шилжих Ерөнхийлөгчийн санаачлагыг тус байнгын хороо дэмжин ажлын хэсэг байгуулж тусгай төлөвлөгөө гарган энэ чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж өргөн барихаар ажиллаж байгааг хэлсэн бол гишүүн Р.Бурмаа сонгуулийн хуулийн ажлын хэсэг судлаач эрдэмтэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулж, сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэх, зардлыг хямдруулах, хууль тогтоомжийг ойлгомжтой хялбар болгох үүднээс нэгдсэн зохицуулалт хийх, нэг тойрог нэг мандат зарчмыг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал нэгдээд байгааг хэллээ.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ.
    саяхан
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    3 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    30 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    1 цаг 59 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    2 цаг 2 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    2 цаг 43 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    3 цаг 41 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    3 цаг 54 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    4 цаг 3 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    4 цаг 25 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 52 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    4 цаг 52 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    4 цаг 52 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    4 цаг 57 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    6 цаг 37 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    16 цаг 18 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    20 цаг 1 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    20 цаг 24 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    20 цаг 46 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК