Өчигдөр МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийж ажлаа тайлагнасан. Энэ үеэр тус бүлгийн дарга С.Бямбацогт "Давхар дээл"-тэй сайд нарын УИХ, Байнгын хорооны хуралд хэрхэн суусан талаарх ирцийг танилцуулсан. Үүнээс үзвэл Засгийн газрын сайд нар хуралдаа бараг суудаггүй аж. Тухайлбал Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд Х.Баттулга хамгийн их ажлаа тасалдаг сайдаар тодорсон байна. Тэрбээр 37 удаа хуралдсан хурлаас 27-д нь суугаагүй тасалсан байх юм. Ингээд тэдний хуралдаа хэр идэвхтэй оролцсоныг доорх баримтаар харуулж байна.


Т.Хулан
Сэтгэгдэл (2)