
Шинэчлэлийн Засгийн газраас “Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх
шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд ерөнхий боловсролын дунд сургуулиудад
дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж
гардуулах ажиллагаа өнөөдөр Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд болж,
Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм. Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ “Физик болон байгалийн шинжлэх ухааны хичээлийг заахдаа сурагчдад томъёо цээжлүүлж, самбарт бичүүлэхээсээ өмнө утга учир, хэрэглээ талаас нь ойлгуулан тайлбарлаж өгөх нь чухал. Тиймээс энэ багаж төхөөрөмжийг хичээлдээ байнга ашиглаж, хүүхдүүдээр туршилт хийлгэж байгаарай. Ингэж чадвал хүүхдүүд маань аливаа зүйлийн учрыг олдог, нухацтай ханддаг болж төлөвшинө” гэв.
Дашрамд дурьдахад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг
нь физикч мэргэжилтэй бөгөөд МУИС-д 10 гаруй жил багшилсан хүн.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)