
Яам агентлаг, нутгийн захиргааны байгууллагаас олгодог бүх төрлийн тусгай зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллуулсан байна. Тэд төрийн захиргааны 54 байгууллагаас олгож буй 914 зөвшөөрлийн талаар хэлэлцэж нийт 404 тусгай зөвшөөрлийг төрөөс олгох шаардлаггүй гэж үзсэн байна. Мөн 447 тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээх, шийдэхэд хүндрэлтэй 63 зөвшөөрлийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгээр хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Эдгээр асуудлыг тун удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна. Ийнхүү тусгай зөвшөөрлүүдийг цөөрүүлж чадвал бизнес эрхлэлтийн орчин тэр хэмжээгээр сайжирч төрийн хүнд суртал хумигдах давуу талтай юм.
Сэтгэгдэл (1)