С
үхбаатарын хөшөөг буулгах талаар яриа гарсантай холбогдуулан МАН болон МНН хамтран мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАН-ын Дотоод асуудал, хамтын ажиллагаа, ТББ хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, МНН-ын намын дарга О.Бум-Ялагч, жанжин Сүхбаатарын гэр бүлийг төлөөлж н.Сүхгэрэл нар оролцсон юм.
Тэд Д.Сүхбаатарын хөшөөг буулгахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд “Хөшөө дурсгалын байрыг өөрчлөх, нэршлийг солих гэх мэт олон нийтийн анхаарлыг өөр асуудалд хандуулж, сатааруулах гэсэн үйлдэл хийхийн оронд ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, хог хаягдал гэсэн нийгмийн асуудлууддаа илүү анхаарах ёстой" гэлээ.
Мөн “Энэ бол зөвхөн хөшөө дурсгалын асуудал бус үүний цаана Монгол орны тусгаар тогтнол, эрх чөлөө бий” гэв. Тэд уг хурлаар дамжуулан түүхээр улс төржилгүй түүхээ түүх чигээр нь үлдээхийг уриаллаа.

Т.Хулан
Сэтгэгдэл (1)