
Улаанбаатар хотноо зохион байгуулагдах энэхүү форумд Ази, Номхон далайн бүсийн ДГХО болон АЖХО-ын хөдөө аж ахуйн сайд нар, өндөр хэмжээний төлөөлөгч, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд, бүсийн хөгжлийн түншүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох юм.
Энэхүү өндөр хэмжээний форумаар тус бүсийн, хүнсний аюулгүй байдлыг хангахад уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй үр нөлөөний талаар болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, стратегийн боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.