Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГТ С.Батцэцэгийг МАХН-д элслээ гэж Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар дарамталжээ

2014-2-21
0
ЖИРГЭХ
Чөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг өнгөрсөн даваа гаригт МАХН-д гишүүнээр элсэн орсон.
    махнЧөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг өнгөрсөн даваа гаригт МАХН-д гишүүнээр элсэн орсон. Хэдийгээр түүнд олны өмнө намын батлахийг нь гардуулж өгөөгүй ч МАХН-ын дарга нар тусгайлан хүлээн авч намынх нь гишүүн болсонд нь баяр хүргэн зураг хөрөгөө даруулсан байдаг.

Гэтэл дээрх үйл явдал болсноос гурав хоногийн дараа буюу өчигдөр МУГТ С.Батцэцэг “Би МАХН-д элсээгүй. Хүнтэй уулзах гэж МАХН-ын төв байранд очих үеэр гэнэтхэн нэрийг маань дуудаад батлах гардуулсан. Надад МАХН болон бусад намд элсэх сонирхол хүсэл байхгүй. Батлахийг нь буцааж өгнө” хэмээн хэвлэлээр мэдэгдэв.

Үүнийг сонссон олон түмэн МАХН-ыг хүчирхийлэгч, нэр хүнд хайгч, хүнийг хүчээр намдаа элсүүлдэг гэх мэтчилэн харааж эхэлсэн бол зарим нь гавьяат тамирчин С.Батцэцэгийг хэнэггүй, тэнэгээр дуудаж гарсан билээ. Гэтэл энэ бүхний цаана ямар нэгэн учир байгаа аж. Тодруулбал, МУГТ С.Батцэцэг хүсэл зорилгоороо МАХН-д элсэж орсон байна. Тус намын төв байранд очихдоо л намын батлахаа гардаж авна гэдгээ мэдэж байсан. Бас баяртайгаар батлахаа гардан авчээ. Мөн МАХН-д элсэж буйгаа батлан анкет бөглөж гарын үсгээ ч зурсан байна.

Харин батлахаа гардаж аваад удаагүй байтал Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, сүмогийн их аварга Д.Дагвадорж мөн тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар түүнийг дарамталж эхэлсэн байна.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар ах, дүүс С.Батцэцэгийг дарамтлах болсон шалтгаан нь МАН-ын явуулга гэнэ. Учир нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар МАН-ын гишүүн хүн юм. Мөн чөлөөт бөхийн холбоог тэргүүлдэгийн хувьд эрх мэдлээ ашиглан тамирчнаа дарамталсан аж. Тэд С.Батцэцэгийг цаашид тэмцээн уралдаанд явуулахгүй гэх мэтээр дарамталжээ. Ингээд С.Батцэцэгт 2016 оны олимпийн наадмаас эхлээд бүх зүйл хаалттай болсон учир аргагүйн эрхэнд хэвлэлээр мэдэгдэл хийж “Би МАХН-ын батлахыг буцааж өгнө” гэсэн байна. Тэрбээр өчигдөр хэвлэлээр мэдэгдэл хийхээсээ өмнө МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай утсаар холбогдож учир байдлаа тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл “Манай холбооны ерөнхийлөгч дарамталсан учраас би мэдэгдэл хийж, намын батлахаа буцааж өгмөөр байна” гэжээ.

МАХН-д нэр нөлөөтэй хүмүүс орсон гэдгийг нь батлах ганцхан хүн  нь С.Батцэцэг байсан. Цаашид энэ эмэгтэй тус намын нэр хүндийг өсгөхөд ч нөлөөлнө. Тэгэхээр энэ эрсдлээс сэргийлж ард түмний хайртай аваргууд ийм ажиллагаа явуулсан байж болох юм. Ямартай ч өнгөрөгч өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад байсан үйл явдлын үнэн учир нь энэ аж.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (103.26.194.12)
    Teneg ohin be.
    2014 оны 02 сарын 22 | Хариулах
  • зочин (182.160.46.26)
    ЭНхбаярыг дагавал элэг дөрвөөрөө мөлхөдөг юм даа дүү минь.
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Zochin (107.178.38.218)
    Aab ni MAXN,eej ni MAN,huu ni AN,ach huu ni lam,ach ohin ni Xristchin,duu ni MOON ,ubuu ,emee ni buugiin shashintan geed ene mongol ylsad chin buun bydilaan,zurulduun bolj bhiin,1 ger bul bytaraad dyyslaa huue!iim olon umnii hereg uy bgaan,muruuruu ajilaa hiij amidralaa abch yabj syrsan mergejilee ezemshij ajillaj amidrch bolohgui uy?gadaadiin hunees asyylaa?!ta ali namiinh be gesen chin bi yls tur sonirhdogui ee gej bn.Medeej shuudee,tend yls tur sonirhoh,oroldoh shaardlaga bhgui.Harin dyrtai sportooroo hicheellej,hobbigoo hugjuuleh,aylal hiij uur saihan ornyydad amraltaa unguruuhiig,chuluut tsagaa ur huuhdedee zoriylahiig iluud uzdeg um bn
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Zochin (107.178.38.218)
    He he ali namd elseh ,oroh ni hunii hybiin erh bmaar um,bysdiig daramtalj syrsan garyyd shuu ha ha
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.42.231)
    өө давгааг овоо эр бодсон чинь харнуудтай нийлчихсэн энхбаярыг дээрэлхээд байгаа түнкүү юу? зайл хог оо?
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    БОЛЬЁ ОО
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.8.3)
    ene hoyor uher shig baliar teneg yum odoo Mongolyn sportyg buzarlah ni uu. Uhruud uhruudeeree l duusah yum daa.
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • ZAYA (103.26.194.47)
    HUNTEI UULZAH GEJ NAMIIN BAIRAND OCHINO GEJ YU BAIHAV DEE
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.113.139)
    үнэн бол жигшүүртэй юм байна даа,боловсрол соёл хүн чанар эцсийн эцэст идэх хоолгүй гэх биш ах дүүс бол дэндэжээ
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    Сумъяабазар чинь МАН-ын хүн. Тиймээс ахынхаа үгэнд л орж дарамталж байхгүй юу дээ
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.38.250)
    үгүй ээ. тавагдорж чинь АН-руу орж ах нь МАН руу орчихсон. МАН АН ...
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.29.17)
    shaahiimaaa ugaasaa l tagvadorj chin enhbayariin ulaan fan shuudee
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • ааа (182.160.2.106)
    Худлаа мэдээ байнаа
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Баагий (202.179.11.42)
    Улс төрийн намуудын хуулийг өөрчилж намын хатуу гишүүнчлэлийг халах тухай яригдаж байхад залуучууд минь энэ заваан улс төр лүү битгий ороорой гэж захих байна. Монголд улс төрийн соёл гэдэг юм байхгүй шүү дээ. Тэгээд очиж очиж авилгачдын үүр уурхай болсон ХУ-гаас холуурхан явах хэрэгтэй. Салхин доогуур нь ч битгий гараарай
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • zzzzzzzzz (103.26.194.133)
    sumya,dagva,dolgorsuren niileed ch enhbayaryn khaana ch hurehgui
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • asa (103.26.194.46)
    MANAN giinhan ard tumniig 2 huvaahaa boloich
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.194.173)
    ene ah duu 2 horoolold nus bsnaa martsan yum baih da, sumiya batsaan 77 iin koridort aigaad sheej baisnaa sanaarai
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.38.203)
    за ингээд МАНАН-ийн бульхай илэрч байна. энэ бөхчүүл батцэцэгийг хүчирхийлсэн нь үнэн боллоо.
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Kkkk (202.70.46.203)
    Zuw hugjiliin berhsheeltei irgen baigaa bish yu awch ugch baigaagaa meddeggvi yumuu haasha yum ter dagwadorj bas ilvv shdee
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.194.10)
    teneg huduunii deerees buh, yandaa ene uls tur
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Цэргийн хувцас өмёөөд ТВ-ээр гараад байсан. Төрийн тусгай алба хаагч нь аливаа намын гишүүн байх нь хориотой байдаг. Үнэн хөлдүү хүүхэн юмаа. ХХЕГ нь одоо халж л таарах байх даа.
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • МАН ИЧИГ ИЧИГ (202.170.68.229)
    МАН ЭНХБАЯРЫГ БАРАХ УУ! ХЭ ХЭ ХЭ
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • 9 (203.91.119.34)
    наад батцэцэг чинь хилчин спорт хорооны тамирчин цэргийн хүн хууль, цэргийн дүрмээр цэргийн хүн нам эвсэл холбоодод харъяалахгдахгүй шүү дээ наад хүүхэн чинь өөрөө учраа олоогүй хууль дүрмээ мэдэхгүй байна боловсрол байхгүй юм чинь харин цэргийн дүрмээр хатуу шийтгэл хүүлээлгэж цэргийн албанаас ***** хэрэгтэй
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
    • mongol
      huuliin baiguullagad hariyalagddag bol nam bus bna gesen huuli mongol ulsad baihgui, hujaa mini
      2014 оны 02 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    12 цаг 57 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    13 цаг 5 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    13 цаг 36 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    14 цаг 43 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    14 цаг 46 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    15 цаг 34 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    15 цаг 56 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    16 цаг 50 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    17 цаг 48 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    18 цаг 5 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    18 цаг 10 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    18 цаг 29 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    19 цаг 18 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    19 цаг 30 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    19 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    19 цаг 47 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 2 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК