
. “Автозамын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Гэрээ байгуулах явцыг ил тод байлгах, зөвлөх ажиллуулах, хяналт тавихгэх мэт зохицуулалтуудыг “Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам”-д тусгажээ.
· Монгол Улсын аялал жуулчлалын гадаад сурталчилгааны уриа үгийг англи хэлээр “Mongolia, Nomadic by Nature” гэж хэрэглэхээр тогтлоо.
· ИНЕГ-ын дарга С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын даргаар Тогтохбаярын Лхагвасүрэнг томиллоо. Т.Лхагвасүрэн нь 2001 оноос ИНЕГ-т ажиллаж байгаа нисэхийн өндөр түвшний мэргэжилтэн юм.
24tsag.mn