Энэ сарын 18-24-ний өдрүүдэд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өөрийн сонгогдсон тойрог Ховд аймагт ажиллаж байна. Мөн энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэбат, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ХАХНХ-ийн дэд сайд Э.Тамир нарын айлчлал, арга хэмжээнүүд давхацжээ.
Аймаг орон нутгийн хувьд УИХ дахь хоёр бүлгийн дарга, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн айлчлал давхцаж байгаа нь орон нутгийн хөгжилд тулгамдаж буй олон асуудлыг газар дээр нь хамтаар үзэж харж, цаашид шийдвэрлэхэд илүү дөхөмтэй, үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойрогтоо ажиллах үеэрээ нутгийн иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонссон байна. Үүнээс гадна аймгийн төв дэх Битүү худалдааны төвийн нээлтэнд оролцож жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзжээ. Мөн 2014 оны төсөвт 0 дүнтэй тусгагдсан буюу царцсан барилга объектуудаар орж, удааширсан, зогсонги байдалд орсон шалтгаануудыг тодруулж, цаашид ямар арга хэмжээг авах шаардлагатай байгаа талаар тус аймагт ажиллаж буй Засгийн газрын зарим сайд нар болон УИХ- дахь олонхийн бүлгийн дарга Б.Эрдэнэбат нарт танилцуулсан байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (3)