Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ

2014-2-25
0
ЖИРГЭХ

-Хилийн боомтын тухай хуулийн танилцуулга-

 boomt_5Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон холбогдох 6 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг холбогдох Байнгын хороод, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан.

  Дээрх хууль, тогтоолын төслийг холбогдох Байнгын хороод, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцааж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7-д зааснаар Хилийн боомтын тухай хуулийн төслийн заалттай бусад хуулийг нийцүүлэх үүднээс холбогдох 11 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороод санаачлан боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

  Хилийн боомтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох дараах хэрэгцээ, шаардлага байв:

1. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилттой уялдуулан хилийн боомтын дэд бүтэц, барилга байгууламж, техник хэрэгслийг олон улсын түвшинд хүргэж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн бодлоготой зохион байгуулах;

2. Хилийн боомтуудын 33.3 хувьд нь шалган нэвтрүүлэх цогцолбор барилга байгууламж байхгүй, 51.5 хувьд нь хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдын орон сууцны асуудал шийдэгдээгүй, 27.3 хувьд нь ажилчдын орон тоо хүрэлцээгүй байна. Эдгээр асуудлыг бодлогын хүрээнд нэгдсэн журмаар зохицуулах;

3. Хилийн боомтын талаар хууль байдаггүйгээс хилийн боомттой холбоотой харилцааг Монгол Улсын хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, хоёр болон олон талт гэрээ, хэлэлцээр, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг боловч хилийн боомтын хөгжлийн асуудал болон ажилчдын нийгмийн асуудал нэгдсэн бодлого, зохицуулалтгүй явагдаж ирсэн;

4. Цаашид гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах, дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулж, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллах.

  Хилийн боомтын тухай хуульд дараах үндсэн зохицуулалтыг шинээр тусгасан.

Үүнд:

1. Хууль 9 бүлэг, 22 зүйлээс бүрдэх бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашгийг дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хамгаалах, хууль дээдлэх, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эдийн засгийн үр ашиг, бүс нутгийн хөгжлийн хэтийн төлөвийг харгалзах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, эрсдэлд суурилсан зохистой хяналтын тогтолцоог бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх зарчмуудыг баримтална.

2. Боомтын газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах бөгөөд Боомтын бүсэд олгох тусгай хэрэгцээний газрын хэмжээ, хилийн заагийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. Боомтын хяналт шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг Засгийн газар тогтооно. Боомтын үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд боомтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Боомтын захиргааны дарга шийдвэрлэнэ. Боомтын бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын хууль тогтоомжийн хэрэгжилтэд Боомтын нэгдсэн захиргаа хяналт тавина.

3. Боомтын бүс нь хяналт шалгалтын бүс болон боомтод ажиллаж байгаа төрийн байгууллагын албан хаагчийн амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх, боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, барилга байгууламж бүхий хэсгээс бүрдэнэ. Олон улсын зэрэглэлтэй боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болох бөгөөд эдийн засгийн чөлөөт бүс, түүнтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

4. Боомтын удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн хуульчилсан. Боомтын нэгдсэн захиргаа нь боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагын үйл ажиллагааг уялдуулж, ерөнхий зохицуулалтаар хангана. Боомтын үндэсний зөвлөл нь боомтыг хөгжүүлэх асуудлаар баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд хуульд заасан байгууллагын хамтын ажиллагааг хангаж ажиллана.

 Боомтын захиргаа тухайн боомт дахь байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, төрийн байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулах, засвар, үйлчилгээ хийх ажлыг хариуцан зохион байгуулах зэрэг хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Боомтын зөвлөл нь тухайн боомтод мөрдөх журам, боомтын дэд бүтэц барих, гадаад улсын ижил төрлийн байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллах зэрэг асуудлаар Боомтын захиргааны дарга, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллага, орон нутгийн удирдлагад зөвлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

5. Боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг Засгийн газраас баталсан боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулах бөгөөд төрийн өмч байна.

 Боомтын хяналт шалгалтын бүс дэх дэд бүтэц, барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр, түүнчлэн концессын гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгээр байгуулж, хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болно.

 Боомтын хяналт шалгалтын бүсээс бусад хэсгийн дэд бүтэц, барилга байгууламж нь хувийн хэвшлийн болон төр, хувийн хэвшлийн холимог хэлбэртэй байж болно.

6. Зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боомтоор нэвтрүүлэх үед боомтын хяналтын байгууллага хяналт шалгалт хийнэ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт явуулах, баримт бичгийг шалгаж, түүнд тэмдэглэл хийх, гадаадын иргэний виз, бүртгэлийг шалгана. Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт явуулж, гаалийн бүрдүүлэлт хийнэ. Хорио цээрийн хяналтын байгууллага нь улсын хилээр нэвтрэх мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээр, стандартын хяналт шалгалт хийнэ.

7. Боомтын нэгдсэн захиргааг байгуулахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр тусгагдсан төсвийн зардалд багтаан байгуулна.

Улсын хил дээр ажиллаж байгаа боомтуудын хувьд гааль, мэргэжлийн хяналт, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагаас ажил үүргийн дагуу боомтын захиргаанд шилжих хөрөнгө, тэдгээрийн тогтмол болон урсгал зардал, ажилчид болон тэдгээрийн цалингийн санд багтаан байгуулах чиглэлийг баримталж байна.

Одоо ажиллаж байгаа байнгын ажиллагаатай 9 боомтод Боомтын захиргааны 5, үйлчилгээний 8 ажилтантай, түр хугацаагаар ажилладаг 8 боомтод Боомтын захиргааны 4, үйлчилгээний 5 ажилтантай, төмөр зам, агаарын 6 боомтод Боомтын захиргааны дарга тус бүр 1 хүн ажиллахаар тооцоход нийт 195 хүн ажиллахаар байна.

Боомтын захиргаанд хил, хяналтын байгууллагуудаас 196 орон тоо, 981.0 сая төгрөгийн цалингийн сан, 975.9 сая төгрөгийн зардал, 22.1 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжихээр урьдчилан тооцолсон. Хил хамгаалах ерөнхий газраас Хилийн шалган нэвтрүүлэх албаны 221 офицер, ахлагч, 1.951.7 сая төгрөгийн цалингийн сантай Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт шилжинэ.

  Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлснээр дараах эерэг үр дүн бий болно.

 Үүнд:

1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

2. Хилийн боомт нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжил болон гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж байдаг тул гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хилийн боомтод хийж буй хяналт шалгалтын ажлын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах, дэд бүтцийг хөгжүүлэх, авто зам, төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах, хүчин чадлыг өргөтгөх ажлыг төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулж, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр ажиллах боломж бүрдэнэ.

3. Гадаад худалдаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад, бэрхшээл, хүнд суртал буурна.

4. Хилийн боомт дахь хяналт шалгалтын ажлын үр нөлөө дээшилж, давхардал арилна.

5. Хилийн боомтын хяналтын байгууллагуудын ажлын уялдаа, холбоо бэхжиж, ажиллах нөхцөл, алба хаагчийн нийгэм, эдийн засгийн баталгаа сайжирч, үйл ажиллагааны үр дүн дээшилнэ.

 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
    10 цаг 22 мин
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    12 цаг 52 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    13 цаг 25 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    14 цаг 17 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    15 цаг 24 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    15 цаг 31 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    16 цаг 6 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 18 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    17 цаг 2 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    17 цаг 15 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    18 цаг 13 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    18 цаг 20 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    18 цаг 43 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    19 цаг 6 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    19 цаг 28 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    19 цаг 31 мин
  • Сэрэмжлүүлэг
    20 цаг 11 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    20 цаг 13 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    20 цаг 20 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    20 цаг 21 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК