УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх сарын эхний долоо хоногт нээлттэй хуралдахаар болжээ. Уг хурлаар Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна. Мөн төсөвт өртөг нь нэмэгдсэн гэх шалтгаанаар царцаагаад буй 234 барилгад хийсэн аудитын шалгалтын дүгнэлттэй танилцах аж.Ингэснээр дуудлага худалдаанд оруулах барилга болон хөрөнгө оруулалтыг нь өгч үргэлжлүүлэх барилгыг ангилах боломжтой болж байгаа юм. Харин Төсвийн тодотголын төслийг ирэх сарын 20-нд хуралдах ээлжит бус чуулганы хуралдаанд танилцуулах аж. Ээлжит бус чуулганы хуралдаанаар царцаасан барилгуудын аудитын дүгнэлтийг хэлэлцэхээс гадна 2014 оны хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм.
Т.Хулан



















































