
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар өнөөдөр 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэд улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр болжээ. Энэ нь валютын ханшийн чангаралттай илүү холбогдох бололтой.
Сар шинийн дараагаас эхлэн ам.долларын ханш тогтмол чангарсаар 1788 төгрөгтэй тэнцээд буй. Үүнээс болж, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм. Эдийн засагт үүсээд байгаа дээрх асуудалтай холбоотойгоор тэд ийнхүү мэдээлэл хийхээр болжээ.
Сэтгэгдэл (1)