
Уулзалтын үеэр Дэд сайд Д.Ганхуяг Ерөнхий консул А.Ц.Доржиевд Консулын экзекватурыг гардуулж цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Ерөнхий консул А.Ц.Доржиев нь 1958 онд төрсөн. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Багшийн дээд сургуулийг 1979 онд, Оросын Холбооны Улсын Гадаад худалдааны академийг 1997 онд, Дипломатын академийг 2007 онд тус тус дүүргэжээ.
Тэрээр 1998-2002 онд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яамнаас Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо суугаа төлөөлөгч, 2002-2005 онд Украйн Улсын Симферополь хотод суугаа Оросын Холбооны Улсын Ерөнхий консул, 2007-2011 оны хооронд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, 2011-2013 онд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны Азийн газарт ахлах зөвлөх, ерөнхий зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.