Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Болормаад 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр экзекватурыг гардуулан өгөв.Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консул Б.Болормаад Монгол-Словенийн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцав.
























































