
Өнөөдөр 12.00 цагт УИХ-ын
гишүүн С.Ганбаатар тэтгэвэр, тэтгэмж, цалингийн асуудлаар Төрийн ордон дахь өөрийн өрөөндөө мэдээлэл хийнэ. Засгийн газраас энэ жил цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр 230 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа. Эхний ээлжинд тэтгэврийг нэмсэн ч ахмадууд бага гэж "голж" байгаа юм. Харин цалинг хэзээнээс нэмэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. С.Ганбаатар гишүүн энэ талаар өөрийн байр суурийг хэрхэн илэрхийлэхийг бид хүргэх болно.
Т.Энхэлээ