
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Бага хурал яг одоо эхэлж байна. Энэ удаагийн хурлаар өмнөх жилүүдэд НАМЗХ юу хийснээ танилцуулж, бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэхээс гадна удирдах зөвлөлийнхөө зарим гишүүнийг өөрчлөх юм байна. Тодруулбал, хэд, хэдэн дэд ерөнхийлөгчийг сонгох гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгох аж.
Нэмж хэлэхэд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн бага хуралдаа оролцохгүй болсон бөгөөд тэрбээр гадаадад сурч байгаа юм.
Т.Хулан