
АН-ын жигүүрийн зохицуулагч А.Мурат, Д.Намсрай, Н.Мэндсайхан, Х.Ганболд нар намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга Д.Анхбаяр, О.Чулуунбилэг нартай хамтран ажлын хэсэг байгуулан ҮЗХ-ны хурлын товыг ирэх дөрөвдүгээр сарын дундуур хэмээн тохиролцсон юм. Гэвч сүүлийн үед үүссэн эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн намын ҮЗХ-ны хурлыг хойшлуулжээ. Улмаар АН-ын дарга Н.Алтанхуяг жигүүрийн тавьсан саналуудыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн байна. ҮЗХ зарлагдвал намын даргын суудлаас шууд огцрох аюул түүнд байгаа гэж А.Муратаар ахлуулсан жигүүрийнхэн хэлж байна. Мөн тэд "Засагт хамтарсан фракцууд ч гишүүдийнхээ хатуу шүүмжлэлийг сонсох хүсэл байхгүй байна. Намын дүрэм мөрдөгдөлгүй 3 жил гаруйн хугацаа өнгөрсөн, үүнд санаа зовних хүний тоо цөөн байна. Засгийн эрх барьж байх хугацаандаа дүрмээ зөрчөөд ч хамаагүй явна гэсэн хүн АН-ын нэрээр албан тушаал авсан гишүүд дунд олон байгаа юм. Гэвч намдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй хугацаа нь дууссан дарга, ҮЗХ-ны үйл ажиллагааг идэвхижүүлэн иргэдийн шүүмжлэлийг бодитоор төрийн шийдвэрт тусгах ёстой" гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)