УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /ИТХ/ хамтран УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хангайн бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтарсан онол практикийн бага хурлыг өчигдөр /2014.02.28/ Орхон аймагт зохион байгуулав.
“Ухаалаг төр рүү шилжих санаачлагын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт энэхүү бага хуралд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын байгууллагын ажлын албаны ажилтнууд зэрэг 170 гаруй хүн оролцлоо.
Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын нутгийн удирдлагын холбоо, Монголын баг, сумдын үндэсний холбооны төлөөлөл оролцсон юм.
Онол практикийн бага хуралд оролцогсод ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрх зүйн орчныг сайжруулах, ажлын үр өгөөж, арга хэлбэрийг өөрчлөн шинэчлэх чиглэлээр илтгэлүүд хэлэлцэн хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хуваалцав.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей онол практикийн бага хурлын нээлт дээр хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээ нь том төрөөс ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2014 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг бөгөөд Ерөнхийлөгчийн санаачлагыг орон нутагт хэрхэн яаж ажил хэрэг болгох талаар санал бодлоо хуваалцаж хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг тодорхойлоход чиглэж байгааг онцоллоо.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих санаачлагыг дэмжиж, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмж гаргасан. Зөвлөмжид ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар болон бусад хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцэн батлах, хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ухаалаг төрийн зарчмыг баримтлах, түүнд нийцээгүй хууль тогтоомжийн төслийг хууль санаачлагчдад нь буцаахыг Улсын Их Хуралд, бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон хууль санаачлах, шийдвэр гаргахдаа ухаалаг төрийн зарчмыг гүйцэтгэх засаглалын бүх шатанд чанд баримтлах, бизнес, эдийн засгийг идэвхжүүлэх, эдийн засгийн гадаад хамаарлыг багасгах, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд төрийн шаардлагатай ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг хэмнэлттэй, үр ашигтай болгох, төрийн өмчийн барилгыг тодорхой нөхцөлөөр худалдах, хувийн өмчийн барилгыг түрээсээр ашиглах замаар тодорхой яам, агентлаг, төрийн байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн байршил, үйлчилгээ, сүлжээнд хамруулах, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн нэгдсэн санг бүрдүүлж, нээлттэй бөгөөд бүртгэл, хяналттай болгох, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, цаашид ийм шийдвэр гаргуулахгүй байхыг Засгийн газарт зөвлөмж болгосон. Түүнчлэн төрийн бүх шатны байгууллагууд ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг явуулж, 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тодорхой ажлыг хариуцах эзэн, тодорхой хугацаатайгаар тусган хэрэгжүүлж, дээд шатны болон аудитын байгууллага, олон нийтэд тайлагнахыг зөвлөсөн байна.
Ухаалаг төр рүү шилжих санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар, төрийн байгууллагын бүтцийн тухай, Төрийн сонгогдсон болон зарим томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай, Монгол Улсын хөгжлийн зорилт хэрэгжилт, хяналтын тухай зэрэг хуулийн төслүүд болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох, Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн төсөл болон Улс төрийн намын тухай, Шилэн дансны тухай зэрэг олон чухал хуулиуд батлан гаргахаар төлөвлөж, зарим хуулиудаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ дашрамд дурдахад орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг намын жагсаалтаар сонгох шаардлагатай эсэх асуудлыг эргэж харах нь зүйтэй байна.
“Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт” үндэсний тав дахь илтгэлд төрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх олон нийтийн төсөөлөл гэсэн судалгааны дүнгээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2010 онд 48.0, 2011 онд 57.8, 2012 онд 52.9 хувь буюу дунджаар 52.4 хувийн үнэлгээ авсан байна. Үнэлгээнээс харахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэддээ ойр ажиллаж, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалан ажиллах явдал сайнгүй байгаагаас иргэдийн ИТХ-ын байгууллагуудын талаарх төсөөлөл шаардлагын түвшинд хүрэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна гэдгийг А.Бакей дарга хэллээ.
Орон нутгийн удирдлагын нэн тэргүүнд анхаарах гол асуудал бол үйл ажиллагаагаа иргэдэд жигд, хүртээмжтэй мэдээлэхээс эхлэх, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилтийн явцад иргэдийн оролцоог зөв зохистой хангахын зэрэгцээ хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсооход анхаарах, бүхнийг аппаратын хүчээр хийх гэдэг дадал хэвшлээсээ салах хэрэгтэйг тэрээр онцлоод онол ном гэхээсээ илүү сэтгэл, зүтгэл, ажлын арга барил, санаачлага чухал байр суурь эзэлнэ гэдгийг бага хуралд оролцогсдод санууллаа. Түүнчлэн нутгийн ажил, амьдралын бүх асуудлыг хуулиар зохицуулахгүй бөгөөд тэгэх ч боломжгүй учир монгол аж төрөх ухаан, уламжлалт ёс заншлаа сэргээн дэлгэрүүлэх талаар ИТХ-ын байгууллагууд идэвх санаачлагатай ажиллахыг засаг төрийн зүгээс дэмжих болно гэлээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн өөрсдийнх нь төлөөллийн байгууллага, шууд ардчиллын механизм болохын хувьд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээрээ хүний эрхийг сахин хангах, хамгаалах талаар нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагуудын харилцан ажиллагааг хүн амынхаа өмнөөс уялдуулж ажиллах оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэгдсэн, нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөгдөх журам, шийдвэрийг гаргахад илүү анхаарах хэрэгтэй.
Төлөөлөгч, сонгогчдын хоорондын харилцаа холбоо сул байгаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, Хурлын ажлын алба, төлөөлөгч нэг бүр анхаарч, ажилдаа өөрчлөлт гаргах шаардлагатай байна. Тухайн нутаг дэвсгэрийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх үйлдвэрлэлийг анхаарч хөгжүүлэх, төсвийн орлогоос гадна олж болох нөөц боломжийг хайх замаар орон нутаг яаж бие даан хөгжих вэ гэдэг чиглэлээр санаачлагатай ажиллах хэрэгтэйг А.Бакей дарга онцлоод Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын эцсийн үр дүн нь төлөөлөгч нэг бүрийн идэвхтэй ажиллагаа, ИТХ-ын тэргүүлэгчид, хороо, ажлын хэсэг, баг, хорооны иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаанаас нь шалтгаалах тул хүн нэг бүр санаачилгатай ажиллахыг уриалав.
УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлсэн үгэндээ, эрх мэдэлтэй хэн боловч шийдвэр гаргахдаа улс орныхоо эрх ашгийг эхэнд нь нам, бүлгийнхээ эрх ашгийг хоёрдугаарт, хувийн эрх ашгаа хамгийн сүүлд тавьж сурцгаая гэсэн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсны үгийг сануулаад “Өнгөрсөн хорь гаруй жилд бидний амьдралд олон ахиц дэвшил гарсан. Харамсалтай нь намчирхал, талцал, ямар ч хамаагүй аргаар эрх мэдэл, эд хөрөнгө олж авах гэсэн өрсөлдөөн биднийг үнэндээ туйлдуулж байна. Монголын төрийг, орон нутгийн удирдлагыг улам чадавхигүй болгож, жижигрүүлж байна. Хийж бүтээхийн төлөө өрсөлдөх биш, уралдаж хуйвалдах, улам хагарч бутрах замд хөтөлж байна. Бидний энэ байгаа байдал Монголын түүхийн нэгэн гунигт үе болох бага хаадын үеийн хямрал тэмцлийг өөрийн эрхгүй санагдуулдаг.
Тэгэхээр илүү өндрөөс, илүү уужуу ухаанаар илүү холыг харж, улам хавтгай, харилцан хамааралтай болж байгаа энэ дэлхий дээр монголчууд бид яаж өөрсөддөө, эдийн засагтаа эзэн байж, хөгжиж дэвших вэ гэдэг том бодлогыг бүгдээрээ бодохоос аргагүй болж байна. Аймаг орон нутгийн удирдлага нутгийнхаа хилээс давж бодож сэтгэдэг, Монгол Улсынхаа хэмжээнд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг иргэддээ олгохын төлөө ажилладаг болмоор байна” гэдгийг сануулав.
Мөн тэрээр Монголын ардчиллын хувь заяа нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл та бүхний гарт байна гэдгийг онцолж хэлсэн юм. Ардчилал дүр эсгэсэн хуурмаг байдал руу орох нь улс орны ирээдүйд маш аюултай. Ардчилал бол чамирхал биш, моод биш, бас үзэл суртал биш. Өнөөдөр Монголын ардчилал гацаанд ороод байгаагийн шалтгаан нь эрх мэдэл дарга нарт төвлөрсөн хэвээр, иргэдэд өөрсдийнхөө асуудлыг шийдэхэд оролцох, хяналт тавих, хариуцлага тооцох боломжийг олгодоггүйтэй холбоотой.
Энэ асуудлыг шийдэхийн тулд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэний оролцоо, шууд ардчиллыг хөгжүүлэх бодлогыг Ерөнхийлөгч, Их Хурлаасаа эхлээд санаачилж, дэмжин ажиллаж байна. Би хувьдаа энэ бол Монголын ардчилсан хувьсгалын хоёр дахь том давалгаа гэж боддог. Энэ том үйл явц амжилт олох эсэх нь энд сууж байгаа та бүхнээс шууд хамаарна. Орон нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээсэн та бүхэн үүний төлөө хичээж тэмцэхгүй бол Монголын ардчилал бүр л дүр эсгэсэн хуурмаг зүйл болно. Та бүхэн иргэддээ орон нутагтаа эзэн байх боломжийг нээж өгвөл иргэд эрхээ эдэлж сурна, дээр хөвж яваа ардчилал газарт бууж бодитой болно гэлээ.
Тэрээр ухаалаг төр гэж чухам ямар төрийг хэлэх вэ гэдэг талаар нэгдмэл ойлголттой болох нь их чухал байна гээд нэгд, ухаалаг төр юуны түрүүнд иргэддээ үйлчлэхэд зориулагдсан, иргэдийнхээ сайн сайхны тусын тулд ажилладаг байх ёстой. Хоёрт, нэгэнт асуудлыг нь шийдэж өгөх гэж байгаа бол яаж шийдэх вэ гэдгээ иргэдээсээ асууж, тэднийг оролцуулж шийддэг, шийдсэнээ хамтран хэрэгжүүлдэг байх ёстой гэдгийг хэллээ. Өнөөдөр манайд бий болсон том төөрөгдөл, гажуудал бол хүмүүс төрийн албыг өөрийнхөө амьдралыг өөд татах хэрэгсэл гэж ойлгодог болсон. Хүмүүс өөрсдийнхөө асуудлыг шийдэхийн тулд төрийн албанд очдог мэт ойлголт, бодит байдал газар авсан учраас юуны өмнө ийм хандлагыг өөрчилж, та бид өөрсдөө манлайлах ёстой. Нэгэнт иргэдийн өмнө хариуцлага хүлээнэ гэж амлаж сонгуульд ялсан бол хувийн эрх ашгаа хойш тавьж олон түмний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллахаас өөр арга байхгүй. Ийм итгэл үнэмшил, ёс суртахууныг төлөвшүүлэхгүйгээр бид хүмүүсийн итгэлийг хүлээж, нутаг орноо хөгжүүлж чадахгүй. Монгол Улс хэзээ ч бидний ярьдаг байгалийн баялгаараа ард түмнийхээ амьдралыг өөд татсан Норвеги шиг, Канад шиг болохгүй гэдгийг тэрээр нутгийн удирдлагын төлөөлөлд сануулсан юм.
Онол практикийн бага хурлын нээлтэд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам нар үг хэлж, том төрөөс ухаалаг төр рүү шилжих Ерөнхийлөгчийн санаачлагын утга учир, энэ хүрээнд төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох арга замын талаар саналаа хуваалцав.
Дараа нь Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны төлөвшил, цаашдын чиг хандлага”, УИХ-ын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох нь”, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналтын чиг үүргийг нэмэгдүүлж, үр нөлөөг дээшлүүлэх нь”, Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Ч.Төмөрчөдөр “Бүс нутгийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, нутгийн өөрөө удирдах байгууллагын хамтын туршлага хуримлуулах нь”, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Цэгмид “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ил ажиллагааны тод байдал, иргэдийн оролцоо”, Булган аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Батчулуун “Нутгийн өөрөө удирдах байгууллагын болон төрийн байгууллагуудын харилцан ажиллагааны эрх зүйн орчинг өөрчлөх шаардлага, арга зам” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлүүдтэй холбогдуулан онол практикийн бага хуралд оролцогсод өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо хуваалцаж, нутгийн удирдлагын байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж, арга замын талаарх сонирхсон асуултууддаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдээс хариулт авлаа. Мөн онол практикийн бага хуралд оролцогсдын зарим асуулт, санал хүсэлтэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт Ш.Бямбаа, Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав, Монголын баг, сумдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Сувдаа нар хариулт өгч, санал бодлоо хуваалцсан юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей онол практикийн бага хурлыг хааж хэлсэн үгэндээ, энэхүү бага хурлаар олон илтгэл сонсож асуудлыг олон талаас нь өргөн хүрээнд хэлэлцэж санал бодлоо солилцсоны зэрэгцээ ажлын арга туршлагаа хуваалцаж, ажил хэрэгч, үр дүнтэй болсныг онцлон дурдав. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь олон жилийн туршид нутгийн захиргааны байгууллагын хавсарга байдалтай явж ирсэн гашуун түүхийг арилгаж шууд ардчилал, иргэдийн төлөөллийн ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд энэ удаагийн онол практикийн бага хурал чухал ач холбогдолтой болсныг Байнгын хорооны дарга онцлоод цаашид иймэрхүү хэлэлцүүлэг, уулзалт зөвлөгөөнийг бүсчлэн хийж нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ажиллах боломжоор хангах, төсөв хөрөнгө, хүний нөөцийн хувьд чадавхижуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.
Онол практикийн бага хуралд оролцогчдоос нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх үүднээс холбогдох 7 хуулийн 37 зүйл, заалтад өөрчлөлт оруулах саналаа энэ үеэр боловсруулснаа Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад гардуулж өгөв.
Хангайн бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллүүд өнөөдөр хамтын ажиллагааны уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, бүс нутгийн хэмжээний хамтын ажиллагаа, нутгийн удирдлагын байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцаж салбар хуралдаанууд хийлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.