Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Г.Батхүү чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллав

2014-3-04
0
ЖИРГЭХ

    d25ad936a63c7e88bigУИХ-ын гишүүн Г.Батхүү чуулганы завсарлагаар Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол суманд ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хоёр чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулжээ.

Бүрд сумын тухайд сүүлийн үед шилжилт хөдөлгөөн их байгаагаас сумын төв эзгүйрэхэд хүрээд байгааг Засаг дарга нь хэлж байв. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд тус сумаас 90 гаруй өрх суурин газар бараадаж шилжжээ. Монгол Улсын төв цэг Бүрд сумын нутагт оршдог. Тиймээс төв цэгт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд шилжин суурьших бус нутаг орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү онцолсон байна. Харин сумын удирдлагууд төв цэг хүртэл 30 км хатуу хучилттай автозам барих саналаа илэрхийлсэн байна.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ч эл асуудал хөндөгдсөний зэрэгцээ Г.Батхүү нарын гишүүдийн санаачилж Өвөрхангай аймгийн дөрвөн суманд байгуулсан сүүний үйлдвэрийн төслийг Бүрдэд хэрэгжүүлэх саналыг зарим иргэд гаргажээ. Өнгөрсөн хугацаанд тус суманд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх иргэдийн тоо төдийлэн нэмэгдээгүй байна. Сумдаас үйлдвэржилтийн төсөл их ирүүлдэг, гэтэл Бүрдээс том төсөл хэрэгжүүлэх санаачлага гардаггүйг УИХ-ын гишүүн Г.Батхүү сануулсан байна.

Сүүний үйлдвэрүүдийг Уянга, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан суманд байгуулсан агаад Хархорин, Уянга сумын сүүний үйлдвэрийн үйл ажиллагаа хэдийнэ тогтворжиж, зургаан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж эхэлжээ. Энэ жишгээр ээлжиндээ нэг тонн, хоногт гурван тонн сүү боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэрийг манай суманд байгуулж өгөөч гэсэн хүсэлтийг очсон сум бүрийн иргэд гаргаж байв. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй гэх хүмүүс байхад цалин нэмэхээр цалин авдаггүй иргэд хөлд нь чирэгдээд байна, үнийн хөөрөгдлийг яаралтай бууруулмаар байна гэх шүүмжлэл өрнүүлэх нь олонтаа байв.

Есөнзүйл сумын иргэд арав гаруй төрлийн шинжилгээг сумынхаа эмнэлэгт өгчихдөг, саяхан ЭХО аппарат авсан, зөөврийн рентгэн авчирсан тухай таатай мэдээ дуулгасан бол бизнес эрхлэгчид нь АН-аас сонгогдсон гишүүдийн санаачилж байгуулсан “Бизнес хөгжлийн төв”-ийн ачаар орлогоо нэмэгдүүлж байгааг сайшааж байлаа. Тус сумын тухайд үлийн цагаан оготно ихэсч бэлчээр цөлжиж байгаа, ЗДТГ-ын байр зориулалтын бус гэх асуудлыг “тулгамдсан” гэж тодорхойлсон байна.

Харин Өлзийт сумын иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгээр 84 хувь нь сумын төвийг төв зам дагуулж нүүлгэх нь зөв гэсэн санал гаргажээ. Тиймээс шинээр барилга байгууламж барихаасаа өмнө сумын төвийг нүүлгэх эсэх асуудлаа шийдвэрлэх хэрэгтэйг гишүүн сануулсан байна. Энэ үеэр иргэд орон нутагт улстөржиж намчирхах байдлыг зогсоох, малчдыг орон сууцжуулах хэрэгтэй байгааг гишүүнд дуулгажээ.
Аймагтаа хамгийн их мал тоолуулсан Баян-Өндөр сумын тухайд бусад сумдын адил хүүхдийн цэцэрлэг шинээр барих шаардлагатай, сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардал 2315 төгрөг байгааг нэмэх, спорт заалыг засварлах зэрэг саналыг иргэд нь гаргажээ.

Мөн Сант сум төвдөө 345 өрхтэй, 0-5 насны 286 хүүхэд байдаг. Цэцэрлэгийн хамрагдалт хангалтгүй. Тиймээс цэцэрлэг барих шаардлагатай гэсэн иргэдийнхээ хүсэлтийг уламжилсан албан бичгийг сумын Засаг дарга Б.Бэхбат УИХ-ын гишүүн Г.Батхүүд гардуулаад сумын иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгээр 150 хүүхдийн цэцэрлэг барих шаардлагатай гэсэн дүн гарсныг дуулгажээ. Үүний зэрэгцээ “Хүүхэд харах үйлчилгээ”-г хэзээ ажил хэрэг болохыг асууж сонирхох хүн олон байлаа.

НҮБ-ын хөтөлбөрөөр тус аймгийн хоёр сумын дэд бүтцийг барьж байгуулахаар болсны нэг нь Сант сум юм. Дэд бүтцийг шийдвэрлэхээс өмнө сумынхаа төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэйг Г.Батхүү гишүүн сануулжээ.

Өвөрхангай аймагт АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачлан “Альпин” үүлдрийн ямаа нутагшуулж байгаа юм. Өдөрт 3.5 литр, жилдээ нэг тонн сүүний гарцтай, гурав дахин бага тэжээл хэрэглэдэг, жилийн 275 хоног саах боломжтой гээд энэ үүлдрийн ямааны давуу тал их. Тиймээс “Альпин” ямаанаас худалдаж авах, мөн Тарагт суманд байгаа цөм сүргээс эцэг мал авч малынхаа үүлдэр угсааг сайжруулах хүсэлтэй олон малчин уулзалтад ирсэн байв. Өвөрхангай аймагт цөм сүрэг бүрдүүлсэн, Францаас ямаа авчирч нутагшуулсан зэрэг нь малчид тэндээс эцэг мал авч малын үүлдэр угсааг сайжруулах боломж бүрдүүлэх зорилготой. Тиймээс сумынхаа удирдлагуудаар дамжуулан ажил хэрэг болгоорой гэдгийг Г.Батхүү гишүүн тэдэнд хэлжээ.

Баянгол сумын тухайд хонин сүрэг ихтэй нутаг. Сүүлийн үед барилгын дулаалгын материал үйлдвэрлэхэд ноосны эрэлт хэрэгцээ их байгаа. Тиймээс тус суманд ноос боловсруулах үйлдвэр байгуулбал зах зээл, эрэлт бий гэдгийг гишүүн зөвлөсөн байна.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс “Сум хөгжүүлэх сан”-гийн санхүүжилт хагас жилээс хойш орж ирдгээс улирлын чанартай зарим ажлыг хийж амжаагүй хойшлуулдаг, улмаар хөрөнгө оруулалт нь эргээд татагддаг байдлыг өөрчлөх хэрэгтэй байна. Иргэдийн хувьд банкны зээлийн хүү хэт өндөр, төрийн албан хаагчид цалингийн зээлийн дарамтад амьдарч байна, сурагчдын дүрэмт хувцас чанаргүй байна гэх зэрэг санал шүүмжлэл гаргаж байв. Мөн Сант сумын эмнэлгийн хамт олон шинээр эмнэлэг бариулах хүсэлтээ албан бичгээр өгчээ.

УИХ-ын гишүүн Г.Батхүү тойрогтоо ажиллах үеэр орон нутгийн байгууллага, иргэдэд хандаж үйлдвэржих төслийг том, жижиг гэлгүй хэрэгжүүлэх, хүн бүр хийж бүтээх нь чухал гэдгийг зөвлөөд очсон сумдынхаа оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст оёдлын машин, сургуулийн хөдөлмөрийн кабинетэд багаж, хэрэгсэл өгсөн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • gsdgsd (203.194.114.49)
    ta nar arxi uildverledeggui uls baigag gej sonsson uu xetruuldeg ter arxichidtaigaa yari
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.35.171)
    монголд хувьсгал эхэлбэл хамгийн түрүүнд гадагшаа зугтах этгээд дээ. тэгээд баярцогт баабар сосорбарам гээд цуварч өгнө.
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • зочин (202.179.20.219)
    архи импортологчид, нйлдвэрлэгчид тэднийг дэмжигчид сөнөтүгэй
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • хуягаа (202.179.20.219)
    батхүү чи юуны өмнө монголчуудыг хордуулж тэнэг мангуу мэдрэл муутай болгож байгаа, гэр бүл үр хүүхдүүдийг зовоож байгаа түмэн зовлон мянган гаслангийн эх үүсвэрийг тавиад байгаа архины үйлдвэрлэлээ зогсоогооч, үндэстэн мансуурч сөнөж гүйцлээ,ганцхан чи баяжиж байвал монголчууд бүгэд галзуурсан ч хамаагүй юу үе удам ирээдүй чинь чиний нүглийг үүрэх цагт чиний ухаарал хоцорно шүү дээ.архи үйлдвэрлэгчдииг ийм л ирээдүй хүлээж байна шүү дээ
    2014 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (85.218.60.11)
    Dur esgegsen hun.turiig tseberlehiimsan
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
    9 цаг 30 мин
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    12 цаг 1 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    12 цаг 34 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    13 цаг 26 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    14 цаг 32 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    14 цаг 40 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    15 цаг 14 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 27 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    16 цаг 10 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    16 цаг 24 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    17 цаг 21 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    17 цаг 28 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    17 цаг 51 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    18 цаг 14 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    18 цаг 37 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    18 цаг 39 мин
  • Сэрэмжлүүлэг
    19 цаг 20 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    19 цаг 22 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    19 цаг 28 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    19 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК