
УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг нийлж "Монгол хүний төлөө" нэртэй нам байгуулахаар бэлтгэж байна гэх мэдээлэл зарим хэвлэлүүдэд гарсан. Цаашилбал тэдний байгуулсан намд УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан нар элсэж орно гэж бичжээ.
Тэгвэл тус мэдээллийн талаар бид УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодруулахад “Би энэ талаар анх удаа сонсож байна. Энэ бол худал мэдээлэл байна” гэсэн хариуг өглөө. Тэгэхээр бие даагч гишүүд нийлэн нам байгуулах гэж байна гэх мэдээлэл ор үндэсгүй аж.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)