
Долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийх болсон билээ. Эл уулзалт өнөөдөр Төрийн ордонд зарлагдаад байна. Түүгээр тухайн долоо хоногт Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой асуудлыг түлхүү хөндөн ярилцдаг билээ.