Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд түнш орноор оролцох болов

2014-3-07
0
ЖИРГЭХ

20140307-uzesgelen    Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн  "ИТБ-Берлин 2014" үзэсгэлэн энэ сарын 5-9-ний өдрүүдэд Берлин хотноо болж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн 48 дахь удаагийн нээлтийн ёслолд  “Мессе-Берлин” ХХК-ийн Ерөнхийлөгч доктор Кристиан Гёке, Берлин хотын Амбан захирагч Клаус Воверайт, Холбооны дэд Канцлер бөгөөд Эдийн засаг, эрчим хүчний сайд Зигмар Габриел, германы дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн Ерөнхийлөгч доктор Михаил Френцел, дэлхийн аялал жуучлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, 2013 онд түнш орноор оролцож буй Мексик Улсын аялал жуулчлалын сайд, хатагтай Клаудиа Риус нар тус тус үг хэлэв.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын төлөөлөгчдийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэргүүлэн оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, тус яамны Аялал жуучлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад болон албаны бусад хүн оржээ. Сайд Ц.Оюунгэрэл Монгол Улсын үзэсгэлэнг албан ёсоор нээсэн ба манай үзэсгэлэнг  Берлин хотын Амбан захирагч Клаус Воверайт, “Мессе-Берлин” ХХК-ийн Ерөнхийлөгч доктор Кристиан Гёке нар үзэж сонирхов.

Сайд Ц.Оюунгэрэл уг арга хэмжээний хүрээнд "Мессе-Берлин" ХХК-ийн Ерөнхийлөгч К.Гёкетэй уулзаж, Монгол Улс "ИТБ-Берлин 2015" үзэсгэлэнд "Түнш орон"-оор оролцох асуудлаар хэлэлцээ хийсэн бөгөөд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, "Мессе-Берлин" ХХК-ийн ИТБ-г хариуцсан захирал Д.Рютц нар Монгол Улс “ИТБ-Берлин 2015” үзэсгэлэнд "Түнш орон"-оор оролцох урьдчилсан гэрээнд гарын үсэг зурав. Ийнхүү Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн  "ИТБ-Берлин 2015" үзэсгэлэнд түнш орноор оролцох боллоо.

Түүнчлэн Сайд Ц.Оюунгэрэл Монгол Улсын үзэсгэлэнгийн лого болох “Mongolia. Nomadic by Nature“ сэдвийг танилцууллаа. Ёслолын энэ арга хэмжээнд  Дэлхийн аялал, жуулчлалын байгууллагын “Торгон замын улсуудын сайд нарын  4 дэхь чуулга уулзалт”-нд оролцож байсан төлөөлөгчид оролцов.

Мөн сайд Ц.Оюунгэрэл Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдэрэртэй уулзаж, хоёр орны хоорондын соёл, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон бөгөөд 3 дугаар сарын 6-ны өдөр сайд Берлиний олон улсын эдийн засгийн конгресст оролцож, "Нүүдэлчин соёл: Монголын аялал жуулчлалын салбар дахь бүтээлч үйлдвэрлэлийн боломжууд ба сорилтууд" сэдвээр илтгэл тавив.

“ИТБ-Берлин 2014” үзэсгэлэнд Монгол Улсаас үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани, мөн тур оператор болох "Жуулчин", "Монголиан адвенчэр турс", "Натур тур", "Цолмон травел", "Женко Тур", "Грэйт Чингис",  "Гэр то гэр" зэрэг компани оролцож байна.

Энэ үзэсгэлэнгийн зохион байгуулалтыг Монголын аялал жуучлалын холбоо хариуцан ажиллаж буй бөгөөд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Берлин хотын Бранденбургийн хаалганы дэргэдэх Парисын талбайд 3 дугаар сарын 8-ны өдөр "Дээлтэй Монгол" арга хэмжээ зохиогдох юм. Энэ үеэр "Торго" салоны загварын үзүүлбэрийг үзүүлж, Монгол Улсыг сурталчлахаар төлөвлөж байна.

“ИТБ-Берлин 2014”  үзэсгэлэн нь хамрах хүрээ, хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог оролцогч улс орнууд, аялал жуулчлалын салбарын бүх оролцогчдод, тухайлбал, бүх төрлийн тээврийн байгууллага, зочид буудал, нийтийн хоол, тур оператор, эцсийн хэрэглэгч нарт олгодог юм. Энэ удаагийн "ИТБ-Берлин 2014" үзэсгэлэн нь Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеэр болж байгаа мөн 2015 онд  Монгол Улс "Түнш орон"-оор оролцохын өмнөх жилийн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой болж байна.

"ИТБ-Берлин" үзэсгэлэнгийн тухай

Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч үзэсгэлэн болох "ИТБ-Берлин" үзэсгэлэн нь 1966 оноос хойш зохиогдож ирсэн түүхтэй.

Дээрх үзэсгэлэнг анх 580 кв.м талбайд зохиож байсан бол өдгөө талбайн хэмжээ нь 160 000 кв.м  болон өргөжсөн байна.  Анхны үзэсгэлэнд Бразил, Гвиней, Египет, Ирак, ХБНГУ оролцож байжээ.

Үзэсгэлэнг сонирхох салбарын болон бусад оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд одоогоох 180 мянгад хүрээд байна. Үзэсгэлэн гаргагчийн тоо 11 мянгыг давжээ.
“ИТБ-Берлин” нь  "Мессе-Берлин" ХК-ийн хамгийн гол үзэсгэлэн бөгөөд хүрээгээ тэлэн Ази тивд "ИТБ-Сингапур"-ыг олон жил зохион байгуулж ирсэн болно.

2004 оноос эхлэн энэхүү үзэсгэлэнгийн хөтөлбөрт аялал жуулчлалын салбарын чуулга уулзалтыг (Tourism Congress and Convention) шинээр нэвтрүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд агаарын тээвэр, зочид буудал, аялал жуулчлалын маркетингийн бусад салбарынхан цуглан, аялал жуулчлалын  салбарын хөгжил, түүний шинэ хандлага, тулгамдсан асуудлаар ярилцах хоёр талын хийгээд олон талын яриа хэлэлцээрийн чухал механизмыг буй болгожээ.

Монгол Улсын хувьд дээрх үзэсгэлэнд 1989 онд анх удаа германы "Гранд Азиа" компанитай хамтран оролцож ирсэн бөгөөд улмаар 2011 онд "Соёлын түнш" орноор амжилттай оролцсон.
Монгол Улс "ИТБ-Берлин 2015" үзэсгэлэнд "Түнш орон"-оор оролцох бэлтгэл ажлыг 2013 оноос эхлүүлсэн бөгөөд дээрх үзэсгэлэнг зохион байгуулах Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний комиссыг байгуулан ажиллаж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    36 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    38 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    1 цаг 19 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    2 цаг 17 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    2 цаг 30 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    2 цаг 39 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    3 цаг 1 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 28 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    3 цаг 28 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    3 цаг 28 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    3 цаг 33 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    5 цаг 13 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    14 цаг 54 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    18 цаг 37 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    19 цаг 0 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    19 цаг 22 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    19 цаг 25 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    19 цаг 48 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    20 цаг 43 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    21 цаг 29 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК