
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд өнгөрсөн баасан гаригт Их тэнгэрийн аманд нууцаар хуралдсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр шуугиж байна. Зарим хүмүүсийн хэлж буйгаар энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг хэрхэн, даван туулах асуудлаар ярилцсан байж болзошгүй гэнэ. Тус хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, АТГ-ын дарга Н.Ганболд нар оролцжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар байр суурь зөрөлдөж, маргасан гэх мэдээлэл мөн байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)