Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чуулганд 40 улсын 200 гаруй төлөөлөгч оролцож байна

2014-3-10
0
ЖИРГЭХ

    _BAT1943НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ази номхон далайн бүсийн 32 дугаар бага хуралд бүс нутгийн 40-н улсын 200 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. 

Ази, Номхон далайн бүсийн бага хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зарлаж, Монгол Улсын Засгийн газар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн бага хурал нь бүс нутгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, өлсгөлөнг арилгахад тулгамдаж буй асуудлуудад гол анхаарал  хандуулж байна. Түүнчлэн тус бага хурлаар хүнс үйлдвэрлэлийн тогтолцоо, хөдөө орон нутагт хүн амын амьжиргааны түвшинг сайжруулах, өлсгөлөн болон хоол тэжээлийн дуталтай тэмцэхэд тэдгээрийг хэрэгжүүлэхэд хамтын болон үндэсний хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэх зэрэг асуудлаар тодорхой хөтөлбөрийн дагуу хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм.

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга "Монгол улс бусад орны нэгэн адил Дэлхийн Хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалтын Тунхаглал, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, түүний хэрэгжилтэнд идэвхтэйгээр хамтарч ажилладаг" талаар дурьдаж Монгол улсад авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд тус байгууллагаас дэмжлэг үзүүлж, хамтран ажилдагт талархал илэрхийлэв.   НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын туслах, Ази, номхон далайн бүсийн захирал ноён Хироюүки Конума "Ази, номхон далайн бүс нутагт хэдийгээр эдийн засаг хурдацтай өсч байгаа ч дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн нийт хүн амын 2/3 нь буюу 63% нь тус бүс нутагт оршин сууж, дөрвөн хүүхэд тутмын нэг нь тураал, шим тэжээлийн дутлаас шалтгаалан бие болон оюуны хөгжлийн хомсдолтой байсаар байна",  "Иймээс бид өлсгөлөнг тэглэх зорилтод нэгдэн, зорилго тавин ажиллах ёстой " хэмээн цохон тэмдэглэв.

Энэхүү Ази номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлаар 2050 он гэхэд есөн тэрбум гаруй болж өсөх дэлхийн хүн амыг хоол тэжээлээр хангахын тулд дэлхийн хэмжээнд нийт хүнсний үйлдвэрлэлийг 60-н хувиар, хөгжиж буй орнууд хүнсний үйлдвэрлэлийг 77 хувь хүртэл нэмэгдүүлэх, үржил шимтэй хөрсний ихэнх хувиа аль хэдийнэ ашигласан тул хүнс үйлдвэрлэлийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийх нөхцөл шаардлага үүссэнийг дурьдлаа.

 Ази номхон далайн бүсийн хэмжээнд Мянганы хөгжлийн "Өлсгөлөнг тэн хагас хэмжээнд хүртэл бууруулах" нэг дэх зорилтын хэрэгжилтэнд нилээдгүй ахиц дэвшил гарсан хэдий ч тус бүс нутгийн нийт хүн амын 13 хувь нь одоо ч өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байна.  НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас хойч үед  хүнсний аюулгүй байдалд тулгамдаж болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх зорилгоор  нийт хүнсний сүлжээнд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тогтолцоог бэхжүүлэхэд гаргах хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг тус бага хурлаар уриалав.  Бага хуралд улс орнуудын ахлах мэргэжилтэнгүүд, Засгийн газрын сайд нар болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд, Олон улсын төрийн бус байгууллагууд, Засгийн газар хоорондын байгууллагууд, иргэний нийгэм, Олон улсын болон үндэсний хэвлэл мэдээллийн ажиглагчид оролцож байна.

Энэхүү бага хурлын эхний хоёр өдөр улс орнуудын засгийн газрын ахлах мэргэжилтэнгүүд Ази, номхон далайн бүс болон дэлхийн хэмжээнд тулгамдаж буй  бодлого, зохицуулалтын асуудлаар харилцан санал солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлно. 

Энэхүү уулзалтын гол сэдэв нь бүс нутаг дахь хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, дэлхийн хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын үр дүн, анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдийн шаардлагад нийцүүлэн ногоон хөгжлийг дэмжих, бэлчээр болон ой модыг нөхөн сэргээх,  уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зэрэг асуудлууд юм. Мөн эдгээр өдрүүдэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Ази, Номхон далайн бүсийн түвшинд ирэх онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, санхүүжилттай холбогдох асуудлууд, байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн явцын талаар ажил хэрэгч хэлэлцүүлгүүд өрнөнө.  Гурав дахь өдөр, төлөөлөгчдийг малчны хот, өрхийн тариалантай танилцах боломж олгож байгаа бөгөөд бага хурлын сүүлийн өдөр хоол тэжээлийн дутлын асуудлаар дугуй ширээний уулзалт тус тус зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    35 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    1 цаг 33 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 46 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 55 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    2 цаг 17 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 44 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 44 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 44 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 49 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    4 цаг 29 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    14 цаг 10 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 53 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    18 цаг 16 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    18 цаг 38 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 41 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    19 цаг 4 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    19 цаг 59 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 45 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 48 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 55 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК