
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд, эдийн засагч судлаачдын хамт хүнсний болон вальют худалдааны захуудад ажиллана. Тэд үнэ ханшийн өсөлт, иргэдийн худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа гаргах зорилгоор ийнхүү ажиллаж байгаа аж.
УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засаг хүндэрч, гадны хөрөнгө оруулалт багассанаар төсвийн алдагдал их гарч иргэдийн худалдан авах чадвар суларсан гэж хэлж байгаа. Энэ нь Засгийн газрын алдаатай бодлоготой холбоотой хэмээн тэд үзэж буй.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)