Төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл лицензийн тоог цөөлөх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэхүү ажлын хэсгийн ажил ямар шатанд яваа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Ч.Сайханбилэг "Ажлын хэсэг өнгөрөгч оны есдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд төрийн 54 байгууллагаас олгож байгаа нийт 914 зөвшөөрлийг судалж, 404-ийг нь хүчингүй болгох, 447-г нь хэвээр үлдээх санал дэвшүүлээд байна. Шийдвэрлэхэд хүндрэлтэй 63 зөвшөөрлийг хэлэлцэж эцэслэнэ. Ерөнхийдөө улс орнуудын жишгийг харахад 300-400 байхад л хангалттай юм билээ" хэмээжээ.
Мөн тэрээр одоогийн мэргэжлийн хяналтад хамаарч буй 34 чиглэлээс 15-ыг хасах талаар яригдаж байгаа гэлээ. Ингэснээр төрийн байгууллагуудаас хувийн хэвшилд ирэх дарамт тодорхой хэмжээнд буурах юм.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (6)