Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үнийн өсөлт хяналтаас гарсан гэдгийг ард иргэд уламжиллаа

2014-3-11
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлэг санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар саналаа ирүүлэхийг ард иргэд, эдийн засагчид, бизнес эрхлэгчдэд хандан уриалга гаргасан. Энэхүү уриалгын хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар валют арилжааны "Найман шарга", хүнс барааны "Хүчит шонхор" болон "Барс " худалдааны төвд ажиллаж, ард иргэдийн санал бодлыг сонслоо. Ам.долларын өсөлт, төгрөгийн сулрал, үүнийг дагасан үнийн өсөлт ард иргэдийн амьдралд хүндээр тусч байгааг очсон газар бүрт хэлж, энэ талаар яаралтай арга хэмжээ авах цаг болсныг УИХ-ын гишүүдэд уламжилав. Монгол Улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч, үлдсэн 12 хувийг л дотоодын үйлдвэрлэлээр хангадаг. Тийм учраас гадаад валютын ханшийн өсөлт импортын бараа, бүтээгдэхүүнд шингэж, монгол хүн бүрийн өрхийн орлогод их, бага хэмжээгээр нөлөөлж байна. Ам.долларын өсөлт валютаар худалдаа хийдэггүй иргэдийн амьдралд төдийлөн нөлөөлөхгүй гэж эрх баригчид ярьж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Ам.долларын өсөлт иргэдийн амьдралд өнгөц харахад нөлөөлөхгүй байгаа мэт боловч өдөр тутмын хэрэглээнээс нь чимх чимхээр "чимээгүй" зулгааж байгааг иргэд хэлж, сануулж байлаа.

DSC_0650 copy

Ам.долларын өсөлтийг Монголбанк хянаж чадахаа больсон гэлээ

Ийм үгийг валютын худалдааны "Найман шарга" захын ченжүүд хэлэв. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 1775 төгрөгөөр худалдан авч, 1780 төгрөгөөр арилжиж байна. Мөн юанийг 285 төгрөгөөр худалдан авч, 290 орчим төгрөгөөр арилжиж байв. Гадаад валютын ханш нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох “халууны шил” гэсэн үг. Өнөөдөр валютын ханш ийм савалгаатай тогтворгүй байгаа нь эдийн засаг хэрхэн хүндэрснийг харуулж байна хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэв.

Хаврын улиралд импортын бараа, бүтээгдэхүүний эрэлттэй холбоотойгоор ам.доллар цаашид ч өсөх хандлагатайг МАН-ын бүлгийн гишүүдэд хэлж байв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ам.долларын огцом өсөлт улсын эдийн засаг хохирол учруулж, бизнес эрхлэгчид, ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байгааг онцлов. 2014 оны төсөвт нэг ам.долларыг 1384 төгрөгт барихаар тооцож Засгийн газар барилга байшин, замын тендер зарлаж байгаа. Гэтэл ханшийн зөрүүнээс болж эдийн засагт их хэмжээний хохирол учирч байгааг тэрээр хэлсэн юм.

Ам.доллар, юанийн өсөлтийн хор хохирлыг хамгийн их мэдэрч яваа хүмүүс бол хилийн чанадад суралцдаг оюутнууд юм. Тэдний нэг урд хөршид сурдаг оюутан Б.Ундрахын хэлснээр юанийн өсөлтөөс болж есөн сая төгрөгийн сургалтын төлбөрийн зөрүү гарч хохирол амсчээ. Байдал ийм байхад ам.долларыг зоргоор нь өсгөж байгаа Монголбанк, Засгийн газарт хариуцлага ярих цаг болсныг ч энэ үеэр иргэд сануулж байв.  

"Хүчит шонхор" захын наймаачидтай уулзлаа

Дэнжийн мянгад байрладаг "Хүчит шонхор" захаас хоол хүнсний зүйлээ цуглуулахаар явж байсан Д.Цагаан гуайтай УИХ-ын гишүүд юуны өмнө уулзлаа. Тэрээр өглөө эрт томхон шуудай барьсаар энэ захыг зорин иржээ. Тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө өмнө нь мах, цувдай, гурил будаагаа хэн нэгний тусламжгүйгээр ядах юмгүй цуглуулчихдаг байсан Д.Цагаан гуай хэдэн цаг захаар хэсээд ч олигтой юм авч чадаагүйгээ учирлаж байлаа.

Гурил, будаа худалддаг иргэн Я.Энхсайхан өнгөрсөн жил нэг шуудай будааг 30 мянган төгрөгөөр худалддаг байсан бол энэ жил 50 мянгад хүрчээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хамгийн их өсөлттэй нь цагаан будаа гэнэ. Өргөн хэрэглээний энэ мэт бараа үнэд орсноос болж иргэдийн худалдан авах чадвар ч мууджээ. Өмнө нь 25 кг-аас дээш савлагаатай гурил их борлогддог байсан бол одоо ихэнхдээ 10 кг-аас  ч бага хэмжээгээр борлуулдаг үе олон болсон талаар тэрээр УИХ-ын гишүүдэд хэлж байлаа.  Засгийн газраас үнэ тогтворжуулах нэрээр зарцуулсан гурван их наяд төгрөг жинхэнэ эзэндээ хүрэх нь бүү хэл замын дунд нам, фракц дагасан хэсэг бүлэг хүмүүсийн халаасыг зузаалах хэрэгсэл болсныг шүүмжлэх ч хүмүүс бишгүй байв. Тэд "Эрх баригчдын бодлого хэнд өгөөжөө өгөөд байна вэ", "Хэдэн их наядаар эргэлдэж буй төсвийн хөрөнгө ард иргэдийн амьдралд наалдахгүй байна" гэж ярьж байв. Мөн Засгийн газар, сайд нар амьдрал сайхан байна гэж албан тасалгааны цонхоор амьдралыг тольдохоос илүүтэй ард иргэдийнхээ амьдралын гүнд орж ажиллах, санал бодлыг нь сонсохыг гишүүдээр дамжуулан уламжилж байлаа.

DSC_0650 copy
Чингэлтэй дүүргийн иргэн Г.Батчулуун "Валютын ханшийг барих ёстой Монголбанк ажлаа хийж чадахгүй байна. Гэр хороололд амьдардаг иргэдэд үнийн огцом өсөлт хүндрэлтэй тусч байна. Засгийн газар тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлнэ гэчихээд хэдхэн хувиар л нэмлээ. Би л гэхэд улсад 40 жил ажилласан. Гэтэл наймхан хувиар л тэтгэврээ нэмүүллээ. Энэ найман хувь үнийн өсөлтийг гүйцэж чадахгүй юм. Засгийн газар ядаж 30 хувь нэмлээ гэж худлаа ярихаа болих хэрэгтэй" хэмээн гомдоллож байв. Харин  өндөр настан Ц.Бямбаа "Нэг кг махаа ч авч дийлэхгүй хүн зөндөө байна. Цувдай толгойны үнэ ч их өссөн. Ахмадууд битгий хэл дунд насныхан ч амьдрахад хүнд байна" гэв.

Тус захад нөөцийн мах шинэ махнаас 300 төгрөгөөр илүү үнэтэй борлогдож байгааг уг захад худалдаж эрхэлж буй хүмүүс ярив. Иймээс нөөцийн мах үнэ хөөрөгдөж байна, үүнд анхаарах цаг болжээ гэлээ.

Иргэдийн худалдан авах чадвар мууджээ

Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн худалдан авах чадвар эрс муудсаныг "Барс" худалдааны төвд жимс, ногоо борлуулдаг иргэн Ч.Оюунцэцэг хэлж байлаа. Ялангуяа жимс, жимсгэний борлуулалт буурахын зэрэгцээ энэ чиглэлийн бизнес эрхлэгчид валютын ханшийн өсөлтөд үнэхээр туйлдаж, алдагдал хүлээх болсноо ч УИХ-ын гишүүдэд дуулгаж, шаардлагатай арга хэмжээг аваач хэмээн хүсч байв. Өнгөрсөн оны гуравдугаар сард нэг юань 225 төгрөгтэй тэнцэж байхад хайрцаг чинжүүг 18 мянган төгрөгөөр худалддаг байсан бол одоогийн ханшаар энэ нь 48 мянган төгрөг болсон байх жишээтэй. Үнэ огцом нэмэгдсэн болохоор худалдан авалт ч тэр хэмжээгээр буурчээ. Хүнсний ногооны үнэ ч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 400-500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Борлуулдаг бүтээгдэхүүнийх нь дийлэнх нь импортынх байдаг тус худалдааны төвийн худалдаачид энэ жил борлуулалт бага, иргэдийн худалдан авах чадвар илт муудаж байгааг анзаарснаа ч гишүүдэд дуулгаж байсан юм. Энэ үеэр нэгэн иргэн сар бүр гаргадаг статистик үзүүлэлтүүдэд итгэхгүй байгаагаа хэлж, "Амьдрал үнэхээр хэцүүдэж байна шүү. Сайд нар бодит хөрсөн дээрээ бууж амьдралд хүрч ажилламаар байна. Эдийн засаг өслөө гэж байгаа ч бидний амьдралд огтхон ч мэдрэгдэхгүй байна. Зарим үед хэрэгтэй хүнсний зүйлээ граммлаж авах үе ч гарах юм байна шүү дээ" хэмээн санал бодлоо солилцлоо. Ийнхүү очсон газар бүхэнд үнийн өсөлт хяналтаас гарсныг ард иргэд хэлж, яаралтай арга хэмжээ авахыг эрх баригчдад хандан дуулгасан юм.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    35 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    1 цаг 33 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 46 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 55 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    2 цаг 17 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 44 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 44 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 44 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 49 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    4 цаг 29 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    14 цаг 10 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 53 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    18 цаг 16 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    18 цаг 38 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 41 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    19 цаг 4 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    19 цаг 59 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 45 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 48 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 55 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК