Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ыг зорилоо

2014-3-12
0
ЖИРГЭХ

66731-26214700.jpg   УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар 2014 оны 3 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-г Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүлээн авч уулзав.

2013.09.29. Төрийн ордон


1990 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд хоёр орны парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж ирэв.

Монголын талаас:

-БНМАУ-ын Бага Хурлын гишүүн, Бага Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Баяр 1990 оны 10 дугаар сард БНСУ-д айлчлахдаа БНСУ-ын Yндэсний Ассамблейн зарим гишүүдтэй уулзаж, хоёр орны парламентуудын хооронд харилцаа тогтоох асуудлаар санал солилцов.

-Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж Азийн сангийн хөтөлбөрийн хүрээнд 1992 оны 2 дугаар сард БНСУ-д ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр Солонгосын Yндэсний Ассамблейд Солонгос-Монголын бүлэг байгуулагдсаныг мэдэгдэв.

-1994 оны 11 дүгээр сард Улсын Их Хурлын дарга Н.Багабанди Нью-Йорк хотноо зохиогдсон ОУПХ-ны чуулганд оролцохоор явах замдаа БНСУ-д ажлын айлчлал хийв.

-1997 оны 4 дүгээр сард Сөүл хотноо хуралдсан ОУПХ-ны 97 дугаар бага хуралд УИХ-ын дэд дарга Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тус бага хурлын үеэр манай төлөөлөгчид БНСУ-ын Yндэсний Ассамблейн гишүүдтэй уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов.

-1998 оны 1 дүгээр сард УИХ-ын гишүүн, УИХ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан түр хорооны дарга Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо хуралдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын 4 дүгээр уулзалтад оролцов.

-2000 оны 3 дугаар сард УИХ-ын дарга Р.Гончигдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийж БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жунд бараалхан, Үндэсний Ассамблейн дарга Пак Жун Гютэй уулзаж, хоёр орны харилцаа, тэр дундаа парламент хоорондын харилцааны талаар ярилцаж өргөн хүрээнд санал солилцсон.

-1999 оны 10 дугаар сард УИХ-ын дарга Р.Гончигдорж Сөүл хотноо зохиогдсон Ази, Номхон далайн орнуудын Ардчилсан удирдагчдын форумын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцов.

-1999 оны 12 дугаар сард УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Ши.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Yндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын найрамдлын бүлгийн дарга Ким Сан Хений урилгаар БНСУ-д айлчлав.

-2000 оны 2 дугаар сард УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга Б.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотноо зохиогдсон “Хөдөө аж ахуй, засаглал” сэдэвт олон улсын парламентчдын уулзалтад оролцов. Тус уулзалтын үеэр манай төлөөлөгчид БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүнд бараалхаж, зарим албаны хүмүүстэй уулзав.

-2001 оны 12 дугаар сард БНСУ-д зохиогдсон Монгол орныг сурталчлах өдөрлөгт УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Шаравсамбуу оролцсон.

-2002 оны 4 дүгээр сард УИХ-ын гишүүн С.Оюун тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д, 2002 оны 5 дугаар сард БНСУ-ын Yндэсний Ассамблейн Солонгос, Монголын найрамдлын бүлгийн дарга Пак Жен Y тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад тус тус айлчилсан.

-2002 оны 7 дугаар сард Ардчилсан парламентыг бэхжүүлэх төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Н.Тогтох тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Yндэсний Ассамблейд танилцах айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр сонгогдоод удаагүй байсан Yндэсний Ассамблейн дарга Пак Кван Ёнгтай уулзаж хоёр орны харилцаа, түүний дотор парламент хоорондын харилцааны асуудлаар санал солилцсон.

-2006 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж БНСУ-д айлчилж БНСУ-ын Ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн дарга нартай уулзаж, хоёр орны харилцаа, түүний дотор парламент хоорондын харилцааны талаар ярилцаж өргөн хүрээнд санал солилцсон.

-2008 оны 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д уул уурхайн аж үйлдвэрийн салбарт туршлага, мэдээлэл солилцох зорилгоор айлчлав.

-2010 оны 2 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Хен О, БНСУ-ын Ерөнхий сайд Жөн Үнь Чхан, Үндэсний Ассамблейн Газар, зам тээврийн Байнгын Хорооны дарга Ли Бен Сөг, Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, худалдаа, нэгдлийн Байнгын хорооны дарга Пак Жин, Үндэсний Ассамблейн Хууль зүйн Байнгын Хорооны дарга Юү Сөн Хо нартай уулзаж, хоёр орны харилцаа, түүний дотор парламент хоорондын харилцааны талаар ярилцаж өргөн хүрээнд санал солилцсон.

-2012 оны 2 сарын 7-13-ны өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Ц.Сэдванчиг нар цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төслийн хүрээнд танилцах ажлаар БНСУ-д ажилласан.

-2012 оны 3 сарын 20-24-ний өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг БНСУ-д зохион байгуулагдсан Аялал, жуулчлалын олон улсын зөвлөгөөнд оролцов.

-2012 оны 11 сарын 28-наас 12 сарын 3-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн БНСУ-ын татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын тогтолцоо, үйл ажиллагаатай танилцав.

-2013 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Л.Энх-Амгалан нар БНСУ-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын талаар туршлага судлав.

-2013 оны 5 сарын 14-18-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга нар БНСУ-ын Сөүл хотноо “Жендерийн тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан Азийн бүс нутгийн парламентчдын 9 дүгээр бага хуралд оролцов.

-2013 оны 9 сарын 19-24-ний өдрүүдэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, С.Ганбаатар, А.Тлейхан нар БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын корпорацийн үйл ажиллагаа болон Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээтэй танилцав.

-2013 оны 10 сарын 7-9-ний өдрүүдэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “Олон улсын архины хяналтын дэлхийн чуулган”-д оролцов.

-2013 оны 10 сарын 15-18-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Г.Уянга нар БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн дээд сургуулийн урилгаар тус улсын их, дээд сургуулийн болон Шинжлэх ухааны паркийн үйл ажиллагаа, тогтолцоотой танилцаж, туршлага судлав.

-2013 оны 11 сарын 4-5-ны өдрүүдэд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су. Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Уянга, А.Тлейхан нар Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгээс БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Ногоон өсөлтийн талаар туршлага судлах семинарт оролцов.

-2013 оны 11 сарын 27-29-ний өдрүүдэд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Солонгос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны форумд оролцов.

-2013 оны 12 сарын 1-6-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, О.Содбилэг нар УИХ-ын Тамгын газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн үйл ажиллагаатай танилцав.

Солонгосын талаас:


-1990 онд БНСУ-ын Yндэсний Ассамблейн Гадаад хэрэг эрхэлсэн хорооны гишүүн Ли Сан Хи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улсын Бага Хурлын даргыг БНСУ-д айлчлахыг урьсан. Солонгосын тал Солонгос, Монголын парламентын холбоо байгуулах, МУИС-д солонгос, Данкугийн их сургуульд монгол хэлний анги нээх санал тавьсан бөгөөд дээрх саналууд хэрэгжсэн.

-1999 оны 7 дугаар сард БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Жун Гю тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсоор айлчлан УИХ-ын дарга Р.Гончигдоржтой уулзалт хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, парламент хоорондын харилцааны талаар ярилцсан.

-2001 оны 7 дугаар сард БНСУ-ын Үндэсний Ассамблейн номын сангийн дарга Чой Мун Гю тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж УИХ-ын Тамгын газрын Номын сангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Ж.Нарантуяатай уулзаж, хоёр орны парламентын номын сангийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж санал бодол солилцов.

-2006 оны 7 дугаар сард БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга Жөн Жан Сөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид УИХ-ын дарга Ц.Нямдоржид бараалхаж парламент хоорондын харилцааг хөгжүүлэх, хоёр талын бүлгийн харилцааг эрчимжүүлэх талаар ярилцөв.

-2007 онд Үндэсний Ассамблейн дарга Лим Чхэ Жөн Монгол Улсад айлчлан УИХ-ын дарга Д.Лүндээжанцантай уулзаж, уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд дээд хэмжээний харилцан айлчлалуудын үед хүрсэн тохиролцооны дагуу амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

-2009 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын найрамдлын бүлгийн дарга Жөн Жан Сөн тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр төлөөлөгчид УИХ-ын дэд дарга Г.Батхүүд бараалхаж парламент хоорондын харилцаа, хоёр талын бүлгийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

-2010 оны 4 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга И Юүнь Сон тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхаж парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

-2011 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Газар нутаг, далайн хэргийн Байнгын хорооны дарга Сун Гван Ху тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайд Х.Баттулга нартай албан уулзалт хийв.

-2011 оны 1 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Чуулганд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Юонг Гү тэргүүтэй солонгосын 7 төлөөлөгч оролцов.

-2013 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён ГАН ЧАН ХИЙ Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Эрхэмсэг ноён Ган Чан Хий Улсын Их Хурл-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай албан уулзалтууд хийв.

УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга нар:

-2000-2004 онд УИХ-ын гишүүн Б.Шаравсамбуу

-2004-2008 онд УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт

-2008-2012 онд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нар ажиллаж байв.

2012-2016 оны Улсын Их Хуралд Монгол-Солонгосын парламентын бүлэг 47 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:

Дарга-М.Батчимэг, дэд дарга-С.Бямбацогт.

Гишүүд: А.Бакей, Ж.Батзандан, O.Баасанхүү, Су.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Г.Баярсайхан, С.Баярцогт, Б.Болор, Х.Болорчулуун, Р.Бурмаа, С.Ганбаатар, Д.Ганбат, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Даваасүрэн, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, Я.Содбаатар, О.Содбилэг, М.Сономпил, А.Телейхан, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Уянга, Д.Хаянхярваа, Л.Цог, Ц.Цолмон, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Ли Тэ Ро 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    34 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    1 цаг 33 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 45 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 54 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    2 цаг 17 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 43 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 43 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 43 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 48 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    4 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    14 цаг 9 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 52 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    18 цаг 15 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    18 цаг 37 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 41 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    19 цаг 3 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    19 цаг 58 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 44 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 47 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 54 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК