Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд ирэх долоо хоногийн лхагва гаригт 11.00 цагаас Засгийн газрын гишүүд оролцож шууд ярилцлага хийдэг. “11-11” төв нь иргэдийн санал, гомдлыг нээлттэй, чөлөөтэй авч, холбогдох төрийн байгууллагуудтай шууд холбон, асуудлыг шуурхай шийдвэрлэн хариу өгдөг билээ. Тэгвэл өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "11 11" төвд ажиллахаар болжээ.

