
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг чуулганы завсарлагааны хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулж, чуулганаар батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоомжийн талаар тайлбарлан таниулж тэдний санал бодлыг нь сонсож байгаа билээ. Тэрбээр 3 дугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагт СХД-ийн Иргэний танхимд 8 нэрийн барааны дэлгүүрийн эзэдтэй уулзаж “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн төслийн /шинэчилсэн найруулга/ талаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)