Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2014-3-13
0
ЖИРГЭХ

Элбэгдорж    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд найрамдах Судан улсаас Монгол Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омер Эйза Ахмед, Бүгд найрамдах Финланд улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Яари Густафссон,  Бельгийн Вант улсаас Монгол Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мишель Малхерб, Бүгд Найрамдах Ангол ард улсаас Монгол Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жоао Гарси Байрс, Бүгд Найрамдах Ирланд улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Пол Кавана, Дорнын Бүгд найрамдах Уругвай улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мария дел Росарио Портелли нар энэ сарын 13-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан ажлын амжилт хүсэн ерөөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Судан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омер Эйза Ахмедтай уулзах үеэрээ хоёр орны харилцаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт талууд итгэлтэй байгааг хэлж, 2013 оны эцсийн байдлаар Судан улсын Дарфур мужид НҮБ болон Африкийн холбооны хамтарсан UNANID ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчдын багийн дөрөвдүгээр ээжлийн дайчид үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ. Тус улсын экспортын 70-90 хувийг газрын тос эзэлдэг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ  Бүгд найрамдах Финланд улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Яари Густафссон Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны хооронд тогтоосон уламжлалт харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийлэв. Өнгөрсөн 2013 онд Монгол Улс, Бүгд найрамдах Финланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон юм. Уг ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Финландын нийгмийн 100 шинэчлэл” номыг монгол хэлнээ орчуулан олны хүргээл болгосныг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж байлаа. Хоёр тал шүүхийн салбарын шинэчлэлийн талаар хамтран ажиллаж байгаа бөгөөд мөн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэв.

Бельгийн Вант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мишель Малхербтай хийсэн уулзалтын үеэр ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх, олон улсын хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг сахиулах чиглэлээр хамтран ажиллах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зэрэг сэдвийг хөндөн ярилцлаа.

Бүгд Найрамдах Ангол ард улсаас Монгол Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жоао Гарси Байрстай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн арван жилийн турш хоёр орны хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд Элчин сайд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа хэлэв. Ангол нь газрын тос, очир алмаз, кофе, хөвөн, алт, элсэн чихрийн эх үүсвэрээр баялаг орон юм. Тиймээс хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжтой юм байна.

Бүгд Найрамдах Ирланд улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Пол Кавана Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэхэд гүүр болж Монгол Улс, Ирланд улсын иргэдийн хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн хоёр орны хооронд боловсрол, шинжлэх ухаан, технологийн харилцааны салбарт хамтран ажиллах талаар хөндөн ярилцав.

Уругвай улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Мария дел Росарио Портелли уулзалтын үеэр “Танай сайхан оронд улс орноо төлөөлөн ажиллахаар ирсэндээ баяртай байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэх, өндөр үүрэг надад ногдож байна. Миний ажиллах хугацаанд хоёр орны харилцаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа. Манай Дорнын Бүгд найрамдах Уругвай улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгч танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлснийг хүлээн авна уу. Уругвай улсын Ерөнхийлөгч хөдөө аж ахуйн том мэргэжилтэн хүн гэдгийг та мэдэх байх.

Ирэх долоо хоногт Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Уругвайд айлчлах юм. УИХ-ын төлөөлөгчид миний ИЖБ барихтай зэрэгцэн айлчилж байгаад бэлгэшээж байна” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлэхдээ “Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд таныг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Гадаад харилцааны яам таны ажлыг дэмжиж хамтран ажиллах болно” гээд хөлбөмбөгийн спорт сонирхдог талаараа Элчин сайдад сонирхуулж байлаа.

Элчин сайд нартай хийсэн уулзалт халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалд болж өнгөрөв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
    7 цаг 28 мин
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    9 цаг 59 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    10 цаг 31 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    11 цаг 23 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    12 цаг 30 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    12 цаг 37 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    13 цаг 12 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 24 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    14 цаг 8 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    14 цаг 21 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    15 цаг 19 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    15 цаг 26 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    15 цаг 49 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    16 цаг 12 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    16 цаг 34 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    16 цаг 37 мин
  • Сэрэмжлүүлэг
    17 цаг 17 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    17 цаг 19 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    17 цаг 26 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    17 цаг 27 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК