
Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах тохиромжтой газрын байршил, төлөв байдал, цэвэр усны нөөц, дэд бүтцийн талаар орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боломжит хувилбаруудыг харьцуулан судалж, сонгон шалгаруулсны үндсэн дээр дэд бүтэц байгуулах ажлыг эхлүүлэх, санал боловсруулж танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа. Мөн “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Сэтгэгдэл (1)