
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев энэ сарын 23-25-нд манай улсад айлчилна. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Мөн Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд зохион байгуулах төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.