Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай улсын 7000 орчим иргэн БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг

2014-3-15
0
ЖИРГЭХ

    УИХ-ын дарга айлчлалынхаа хоёр дахь өдөр БНСУ-ын Пусан хотод зочилж, тус хотод ажиллаж амьдардаг 6000 гаруй иргэдийн төлөөлөлтэй  уулзалт хийв. БНСУ-д нийт 26 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна. Харин 7785 иргэн Солонгост хууль бусаар ажиллаж байгаа гэсэн статистик дүн байна. Жил ирэх бүр хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурч байгаа юм. УИХ-ын дарга уулзалтынхаа эхэнд хэлэхдээ, Солонгос улс бол бүс нутаг дахь Монгол Улсын ойрын түнш орны нэг. Солонгос дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахаар энд Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны зүгээс монгол иргэдэд виз өгөхийн тулд   7-14 сая төгрөгний барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ асуудлыг айлчлалын хүрээнд хөндөж, БНСУ-ын төр засгийн удирдлагуудтай хэлэлцсэн гэлээ. Мөн БНСУ дахь Монголчууд гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд гарч байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог. Тиймээс БНСУ-д сууж байгаа монгол иргэд хууль дүрмийг сайтар сахин биелүүлж амьдрах хэрэгтэйг санууллаа.
DSC_0268
Ингээд хөдөлмөрч, бүтээлч монголчууд эх орондоо ирж, үйлдвэр байгуулж, экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор эх орондоо ирж бүтээн байгуулалт хийхийг уриалав. Эх орондоо бүтээн байгуулалт хийх, үйлдвэр байгуулах иргэдийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх зэрэг бодлогыг хууль тогтоох дээд байгууллагаас шийдвэрлэх зорилготой байгаагаа хэллээ.
DSC_0303
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монгол иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдэд хандан, шинэчлэлийн засгийн газар  хүн амын хөгжлийн стратеги бодлогыг голлон анхаарч байна. Өмнө нь хүн амыг 4 бүлэгт хуваадаг  байсан бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэмж,  5 бүлэг болгосон. Хүний хөгжил, хамгааллын чиглэлээр олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Жендерийн асуудал, хүн амын хөгжлийн стратегийн асуудлыг боловсруулж, батлуулах шатандаа  байгаа.  Мөн БНСУ-д ажиллаж байгаа иргэд тэтгэвэрийн даатгалын шимтгэл  төлөх боломжийг бүрдүүлсэн. Гадаад орнуудад  150 мянга орчим монголчууд амьдарч байна. Мөн гадаадын иргэнтэй гэр бүл болсон тэднээс гарсан хүүхдийн иргэншил, харьяаллын асуудал сүүлийн үед ихээр хөндөгдөх болсон нь эрх зүйн орчныг боловсронгуй  шаардлага юм. Энэ чиглэлээр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв  бодлого боловсруулж эхэлсэн бөгөөд Солонгосын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болсноо мэдэгдлээ. Солонгост ажиллаж байгаа монголчууд зөвхөн байр авах мөнгөтэй болоод нутаг буцах бус, харин мөнгөөр хэмжишгүй үнэт капитал, "know-how" ололтуудыг эх орондоо нэвтрүүлэх, сурсан мэдлэгээ хэрэгжүүлэх хэрэгтэйг уриаллаа.
DSC_0309
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав уулзалтанд хүрэлцэн ирсэн, Пусан хотод ажиллаж амьдарч байгаа иргэдэд талархаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын даргын БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд Пусан хот руу шууд нислэгтэй болох асуудлыг хэлэлцэж байна. Мөн солонгост ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн гэр бүлийнхэнд тулгарч байгаа визний болон бусад асуудлыг шийдэж өгөх санал дэвшүүлсэн нь чухал болохыг уламжлав. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд, солонгост хөдөлмөр эрхэлж буй иргэдийг эх орондоо бүтээн байгуулалт хийх хэрэгтэйг хэлэв. Энэхүү уулзалтын үеэр, Пусан хотод ажиллаж, суралцаж байгаа Монголчууд сонирхсон асуултаа асуусан юм. Иргэдийн хувьд, визний асуудал, Пусан хотод нээхээр төлөвлөж буй Консулын газрын талаар олон асуулт тавьж байлаа.
DSC_0319
Мөн уулзалтын үеэр 5 жил БНСУ-д хууль бусаар ажиллаж байсан ч эх орондоо эргэн ирж мебель тавилгын үйлдвэр байгуулан амжилттай бизнес эрхэлж байгаа Н.Баттулга өөрийн туршлагынхаа талаар ярилаа. Тэрээр Солонгост 1999-2004 оны хооронд мебелийн үйлдвэрт ажиллаж байсан туршлагандаа тулгуурлан Монголдоо үйлдвэр байгуулснаар одоо 13 хүний ажлын байрыг бий болгож, хийж бүтээж чадвал эх орондоо сайхан амьдрах бүрэн боломжтойг хэлсэн юм.
DSC_0370
УИХ-ын даргын Пусан дахь Монголчуудтай хийсэн уулзалтанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн О.Баасанхүү,УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд нар байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (180.235.187.65)
    Эх орондоо хурдан ир монголчуудаа эх орон шиг сайхан юм хаана байна аа...
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    37 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    1 цаг 36 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 49 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 58 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    2 цаг 20 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 47 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 47 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 47 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 52 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    4 цаг 32 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    14 цаг 12 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 55 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    18 цаг 18 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    18 цаг 40 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 44 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    19 цаг 7 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    20 цаг 2 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 48 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 51 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 57 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК