
Энэ сарын 23-25-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев манай улсад албан ёсны ажлын айлчлал хийхээр болжээ. Тиймээс айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахыг холбогдох хүмүүст даалгасан байна.
Тус айлчлалын үеэр хоёр орны хооронд ямар асуудлыг хөндөж ярихыг Засгийн газраас эргэн мэдээлнэ.
24tsag.mn