УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өнгөрсөн сард Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн бол энэ удаа найман нэрийн дэлгүүрийн эзэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсох гэж байна. Уулзалт өнөөдөр 11.00 цагт СХД-ийн Иргэний танхимд болно. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай УИХ-аар батлах шаардлагатай хэмээн үзэж байгаа билээ. Тэрбээр хуулийн төслийг боловсруулахдаа иргэд болон цагдаа хүчний байгууллагынхан мөн үйлвэр худалдааны байгууллагуудын төлөөллийн санал бодлыг сонсож байгаа нь энэ аж.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)