
Уулзалтаар хоёр орны уламжлалт найрсаг улс төрийн харилцааг бэхжүүлэх, чингэхдээ хамтын ажиллагааны голлох салбар болсон спорт, боловсролын салбарын харилцааг улам идэвхжүүлэх, мөн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээ талууд нотлов. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ.
Бүгд Найрамдах Куба Улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал ноён Мигель Анхел Рамирез Рамос Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа УИХ дахь Монгол-Кубын Найрамдлын бүлгийн гишүүн А.Бакей, Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайд Л.Түмэнжаргал болон ЭМЯ, УЕПГ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзах юм.