зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэв

2014-3-18
0
ЖИРГЭХ

  zураg-2Монголчууд эрт, эдүгээгийн аль ч үед хөх тэнгэртээ сүслэн залбирч эх нутаг, газар шороо, туурга тусгаар улс гэрийнхээ төлөө нэгэн биений зовлон, жаргалыг умартан, амь хайргүй тэмцэж ирсэн баатарлаг, дайчин уламжлалтай ард түмэн билээ.

  “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд жил бүрийн 3 дугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгон Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн жагсаалтад оруулж 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан нь хүн төрөлхтөний түүхэнд анхны төрт улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Хүннү гүрний “Газар нутаг бол төр, улсын үндэс” хэмээх төрийн тулгуур үзэл, номлол нь Монголчуудын мандан бадарч, бууран доройтож явсан түүхийн аль ч үед уламжлагдан хадгалагдаж, сорилт, шалгуур бүхнийг даван туулсаар бидний үед залгамжлан ирснийг түүхийн ач холбогдлыг тодотгон агуулсан юм.

  Өвөг дээдсээс улбаатай төрийг төвшитгөх, алсын хараатай, онч мэргэн бодлогыг Суут богд эзэн Чингис хаан уламжлан авч, боловсронгуй болгон хөгжүүлснээр тархай бутархай, нүүдэлчин овог аймаг гэгдэж байсан цөөхөн Монголчуудыг ертөнцийн түүхэнд урьд, хожид байгаагүй аугаа том эзэнт гүрнийг хураан захирч, нэгэн тугийн доор нэгтгэсэн их хувь заяанд хөтөлсөн билээ.

 Монгол Улсын түүх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан өвөг дээдсийн минь замнал, цэрэг эрсийн баатарлаг дайчин үйлстэй салшгүй холбоотой.

 Монгол Улсын Зэвсэгт хүчин өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжлан, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Монголын нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч хүчин нь байж улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирснийг Монголын ард түмэн үргэлж бахархан дурсдаг юм.

  Монгол Улсад өрнөсөн 1990-ээд оны нийгмийн хөгжлийн шинэчлэлийн үйл явцтай уялдан улс орныг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл, номлол шинэчлэгдэн, Зэвсэгт хүчний хөгжилд зарчмын томоохон өөрчлөлтүүд хийгдэж, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэнээр ирээдүйд чиглэсэн хөгжлийн стратеги, төлөвлөлтийн цэгцтэй бодлого хэрэгжих болсон юм.

 Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн бодлогын үр дүнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэх чадавхи тасралтгүй дээшилж байна.

 Монгол Улс энхийг эрхэмлэсэн олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого баримталж, гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцах боломж нээгдсэнээр Зэвсэгт хүчний гадаад харилцаа өргөжиж байгаагийн зэрэгцээ манай цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болж, тэдний мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхи улам бүр өсөн нэмэгдэх болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Өнөөдөр Зэвсэгт хүчний 1300 орчим цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа нь Үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын нэгээхэн хэсэг болсон төдийгүй дэлхий дахинаа Монгол цэргийн нэр хүнд, үнэлэмж өсч, иргэд залуучууд, өсвөр хойч үеийнхэнд эх оронч үзэл, Монгол цэргийн талаар хүндэтгэл, бахархалтай хандах үзэл, хандлагыг бодитойгоор төлөвшүүлж байна.

 Энэ жил Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хүнд бэрх дайны жилүүдэд Орос нөхөдтэйгөө хамтран ялалт байгуулсныг Монголын ард түмэн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа нь манай цэргийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэлэлцэгдэн батлагдсан. Энэхүү хөтөлбөр нь их, дээд сургуульд суралцаж байгаа цэргийн насны оюутан, залуусыг суралцах хугацаандаа хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн цэргийн алба хаах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэн өгч буй нийгмийн ач холбогдолтой чухал арга хэмжээ бөгөөд бид уг хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж эхлээд байна.

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан ахмад дайчдаа Монгол цэргийн баярын энэ өдөр бахархан дурсахад таатай байна.

Монгол цэргийн залгамж халаа болсон халуун эх оронч дайчиддаа болон нийт ард иргэддээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлж эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт тань улам их амжилтыг хүсэн ерөөе.


МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ЖАВХАА, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!
0
ЖИРГЭХ
Санал болгох
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
    1 мин
  • Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ
    1 мин
  • Зурхай: Зэтгэрийг номхотгоход сайн өдөр
    3 мин
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
    9 мин
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    49 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 33 мин
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 38 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан, аадар бороо орно
    1 цаг 45 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    15 цаг 28 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    15 цаг 51 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    16 цаг 28 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    16 цаг 29 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    16 цаг 53 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    16 цаг 58 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    17 цаг 1 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    17 цаг 19 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    17 цаг 20 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    17 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 41 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    18 цаг 36 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК