Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамба Д.Чойжамц ” Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж ажиллана гэв

2014-3-18
0
ЖИРГЭХ

    2014-03-18gandan_bigМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамцыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч ухаалаг төрийн бодлого гэдэг санаачлагыг хэдэн сарын өмнө гаргаж улс орон даяар хэрэгжүүлэхээр болсныг Монголын ард түмэн дэмжиж хүлээж авсан. Ухаалаг төрийн бодлого дотор иргэдээ чадвартай, ёс зүйтэй, бүтээлч, санаачлагатай болгоход дэмжлэг үзүүлнэ гэсэн зарчим бий. Үүнийг Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийд, шашин номынхон, лам хувраг, сүм хийдүүд бүгдээрээ дэмжиж хүлээж авсан. Монгол Улсын Үндсэн хуульд “Төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан  өвлөж, хүн төрөлхтний соёл иргэшлийн ололтыг хүндэтгэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан байдаг. Үүнийг иргэдэд төлөвшүүлэх тал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилга гаргаж, Төрийн тэргүүн болсон цагаасаа анхаарч ажиллаж байгаа.

Монголын Бурхны шашинтнууд үүнийг дэмжиж Монгол Улсын иргэдийг боловсролтой, мэдлэгтэй болгох тухай саналыг Ерөнхийлөгчид дэвшүүлж байна. Хамгийн шилдэг шинэчлэл бол хамгийн сайн уламжлал байдаг. Хамгийн аугаа их нууц хамгийн эгэл зүйлд байдаг гэсэн томъёоллоор энэ бичгийнхээ утга санааг хийлээ. Бурхны шашин, бидний уламжлалд “Савыг бэлтгэх” гэдэг том ажил байдаг. Аливаа нэг зүйлийг хүлээж авах чадварыг “Сав” гэдэг. Ард түмнийхээ савыг бэлтгэх, зөв сайхан зүйлийг үнэн зөвөөр хүлээж авч, түүнд тэмүүлдэг уран чадварыг тогтоох нь чухал юм. Бие, хэл, сэтгэлээ тусгаар тогтносон Монгол Улс гэсэн саванд багтаагаад, түүний дор хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг тогтоож байгаа юм.

Үүнийг тогтооход бүлээн дулаан, эв зохицолтой сайхан гэр бүл хэрэгтэй. Бүлээн дулаан, эв зохицолтой гэр бүлийг тогтооход хүмүүжилтэй, боловсролтой, ёс зүйтэй Монгол Улсын иргэн хэрэгтэй. Тэр иргэнийг төлөвшүүлэн тогтооход хүн гэдэг ойлголт бие, хэл, сэтгэл гурваас гардаг. Биеийн төгөлдөршил чухал. Монгол хүн Азидаа хамгийн тэгш сайхан бие бялдартай хүн байж болох төлөв харагддаг. Санал дотроо үүнийг хөгжүүлэхэд анхаарал тавилаа. Хоёрдугаарт, хэл ярианы хөгжил, төлөвшил чухал. Ямар үг хүнээс гарна, тийм үг л хүнд буцаж ирдэг. Муухай үгэнд сайхан хариу ирэхгүй. Монгол хэлээрээ зөв, яруу сайхан ярьж сурах хэрэгтэй.

Сэтгэлийн хувьд аргын тал болох хүмүүжил, билгийн тал буюу мэдлэг боловсрол чухал. Байгаль дэлхийгээ, эх орноо хайрлах, аав ээж, хань нөхөдтэйгээ эв зохицолтой амьдрах, үр хүүхдээ асрах тал дээр Монголын уламжлалт зан заншил, соёлуудыг суулгаж өгөх нь чухал. Хүний хүмүүнлэг, ёс зүйтэй байдлыг боловсрол бүрэн тодорхойлж чадахгүй байна. Хэдий их эрдэм боловсролтой ч бусармаг үйл хийдэг хүмүүс байна. Тиймээс уламжлалт аргын тал болох эх орноо хайрладаг, нигүүлсдэг, энэрдэг, уучилдаг, өршөөдөг талыг саналдаа тусгаж өглөө. Орчин үеийн боловсрол, уламжлалт өв суртахууныг иргэддээ хослуулж суулгах хэрэгтэй юм. Ерөнхийлөгчийн ухаалаг төрийн бодлого Монгол оронд хэрэгжиж, Монгол орон урагшаа хөгжиж ард түмэн жаргалтай сайхан амьдрах болтугай” гээд саналуудаа Ерөнхийлөгчид өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгч саналыг хүлээж аваад “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлага гаргасны дараа ажил хэрхэн явж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Юуны түрүүнд бид олон нөөцүүдээ нэгтгэе. Хүний нөөцгэхэд лтөрийн байгууллагуудад асар их байна. Мөнгө байхгүй гэдэг ч байгууллагуудад хуваарилсан их мөнгө байдаг. Энэ бүхнийг нэгтгээд харах юм бол өнөөгийн нөөц боломжоороо асар их ажил хийх бололцоо байна. Заавал хууль хүлээгээд байх хэрэггүй юм байна. Энэ нөөц боломжоо нэгдсэн зохион байгуулалтад оруулъя. Засгийн газрын чиглэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт төвлөрүүлье. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтарч ажиллая. Харилцаа холбоо, мэдээллийн газрууд нийлээд, технологио, хүний нөөцөө хамтарч ашиглаад, нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах юм бол төрийн үйлчилгээ зөв болох юм байна.

Төрийн ажил, үйлчилгээгээ бүртгэе. Тухайн суманд Тамгын газар нь хэдэн төрлийн үйлчилгээг иргэддээ үзүүлдэг юм. Үүнийг бүртгээд нэгдсэн стандартад оруулъя. Ингээд хуульчлаад, тогтоогоод өгөх юм бол хүмүүст маш их хялбархан,  ойлгомжтой болно.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эхлээд ухаалаг төрийн тогтолцоог Төрийн ордон дотроос эхэлж хэвшүүлье. Ингэвэл бусад газар хүргэх боломжтой. Энэ ажлыг хийх хамгийн гол хүмүүс бол Тамгын газрын дарга нар гэж үзэж байгаа.Тэднийг нэгдсэн сургалтад сургая. Тэгээд төрийн албанд, энэ ажлыг хийхэд технологийн хувьд ийм хэмжээний мэдлэгтэй хүн ажиллана гэсэн нэгдсэн стандарт гаргая. Түүнийхээ дагуу шаардлагаа тавья. Нийцэхгүй байгаа хүмүүсээ мэргэшүүлье, сургая. Нийцэж байгаад нь үнэмлэх олгоё. Бүр чадахгүй бол төрийн ажлаас өөр ажил хийж болно. Ийм байдал руу оруулахаар бид ярьж байгаа.

Ухаалаг төр гэсэн санаачилга гарснаар байгууллага бүр, ажил хийж байгаа хүн бүхэн юм бодсон шиг байгаа юм. Бурхны шашинтнууд ч гэсэн ард иргэддээ үзүүлж байгаа үйлчилгээгээ  яаж сайжруулж болох вэ гэдэг талаас бодож байгаа. Бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн ч хийж байгаа ажил, бизнесээ технологийн дэвшил ашиглаад яаж үр дүнтэй хийх вэ, ашиг боломжоо яаж нэмэгдүүлэх вэ  гэдгийг ярьж, харж, санаачилга гаргаж байна.

Өнөөдөр Монголын хамгийн олон гишүүнтэй МҮЭ үүнийг дэмжиж уулзлаа. Монголын ард түмний оюун санааны гол уламжлалыг авч явдаг бурхны шашнытөлөөлөл, Гандантэгчинлэн хийдийн төлөөлөл  уулзаж, дэмжиж байгаа нь бид үйл ажиллагаагаа уялдуулж байгаа хэлбэр гэж үзэж байна. Олон газраас санаачилга гарч, бидэнтэй уулзах санал тавьж байна.

Бидний тавьж байгаа зорилт бол төрийн ажлыг үр дүнтэй, үр бүтээлтэй, олон нийтэд хүргэх гэсэн зорилгоор энэ бүх ажлыг хийж байгаа юм. Та бүхэн бидний ажлыг дэмжиж, тодорхой санал, зөвлөмж, судалгаатай хандаж байгаад туйлын их баяртай байна. Баярлалаа” гэлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.40.127)
    том хонх дамраас чимхэж барьдаг хонх дамар руу. том өргөл барьцнаас жижигхээн задгай мөнгө рүү.
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.194.28)
    Ээ Чойжамц минь. Улстөржиж уламжлалт шашнаа Улан дороо хийж байгаагаа ойлгож байгаа юу. Чиний үе дээр наад шашин чинь мөхөж байгаа шүү. Мөн ч их нүгэл хийж байна даа.
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    51 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 4 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 13 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    1 цаг 35 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 2 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 2 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 7 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    3 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    13 цаг 27 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 10 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    17 цаг 34 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    17 цаг 55 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 59 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    18 цаг 22 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    19 цаг 17 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 3 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 6 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 12 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 20 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК