Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭСЯ-ны үйл ажиллагаатай танилцаж, монгол иргэдтэйгээ уулзав

2014-3-19
0
ЖИРГЭХ

    IMG_801 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар тус Байнгын хорооны зөвлөх С.Заяадэлгэр, УИХ-ын гишүүний туслах О.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 03-09-ний өдрүүдэд БНСУ-д томилолтоор ажиллалаа. Энэ хугацаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаа, Улсын Их Хурлын 2013 оны 43 тоот тогтоолын дагуу Пусан хотод Консулын газар нээн ажиллуулах бэлтгэл ажил, БНСУ-д сурч, ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, БНСУ-ын иргэдэд виз олгож буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Мөн монгол иргэдийн эрх зөрчигдсөн, гэмт хэрэг, зөрчилд өртсөн байдлын талаар судалж, БНСУ-ын 3 хот дахь 150 монгол иргэнээс 22 асуулт бүхий судалгааны хуудсаар судалгаа авч, монгол иргэд, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж санал солилцлоо.

  Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар БНСУ-д манай улсын 24705 иргэн ажиллаж амьдарч байгаагаас 16920 нь хууль ёсоор, 7785 нь хууль бусаар оршин сууж байна. Үүнээс гэрээт ажилчид 8731, оюутан 4240, солонгос иргэдтэй гэр бүл болсон 2366 иргэн, 0-18 насны 2802 хүүхэд байна. Хууль бус оршин суугчдын тоо өмнөх оноос 10.7 хувиар буурсан. Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэлд 14163 иргэн хамрагдсан байна. Өнгөрсөн жилд Монгол Улсын 57113 иргэн БНСУ-д зорчсон бол БНСУ-ын 46498 иргэн Монгол Улсад зорчжээ.

  БНСУ-ын иргэдэд үзүүлэх Консулын үйлчилгээг Өргөмжит консул /БНСУ-ын иргэн/ гүйцэтгэж байсныг өөрчилж, Консулын хэсэг нээн ажиллуулж эхэлсэн нь гадаадын иргэдэд Монгол Улсад нэвтрэх виз олголт, түүний хяналт, бүртгэл мэдээлэл, үйлчилгээ сайжрах зэрэг үр дүнтэй ажил болжээ. Одоогоор Пусан, Гёнги мужийн Инчон, Кванмен хотуудад Өргөмжит консул ажиллаж байгаа бөгөөд Пусан хотын Консул, дэд консулыг томилсон боловч нээн ажиллуулж эхлээгүй, бэлтгэл хангахаар ажиллаж байгаа аж. 2011 онд 19058 гадаадын иргэнд виз олгосон бол 2012 онд 27838, 2013 онд 28001 иргэнд Монгол Улсад зорчих виз олгосон байна.

  БНСУ-д Хөдөлмөрийн яамны нэг цэгийн үйлчилгээний төв, ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын төв ажиллаж байна. Тус хоёр байгууллагаар өдөрт тус бүр 60 орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд өссөн дүнгээр 18034 иргэн даатгалын үйлчилгээ авсан бол 6000 иргэн байнгын даатгал төлөгч болжээ.

  ЭСЯ-ны Консулын хэлтсээс монгол иргэдэд иргэний бүртгэл мэдээлэл, нотариат, эрх зүйн асуудлаар холбогдох үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн иргэдэд үйлчилгээ, туслалцаа үзүүлэх ажил чухлаар тавигддаг. БНСУ-д удаан хугацаагаар оршин суудаг монгол иргэдийн тоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа ч ЭСЯ, Консулын газраар үйлчлүүлэх иргэдийн тоо өсөж байгаа аж. Ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар ирэгсдийн тоо их хэмжээгээр нэмэгдэж, зуучлагч этгээд буруу дутуу мэдээлэл өгснөөс эмчлүүлэхээр ирсэн хойноо зардал хэд дахин нэмэгдэх, авч ирсэн донор таарахгүй болох зэрэг хүндрэл бэрхшээл учирдгаас ЭСЯ-нд төрөл бүрийн тусламж хүсэж хандаж байна.

  Тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдээс 2013 онд 1381 хүн гэмт хэрэг, зөрчилд холбогджээ. Мөн 25 иргэн нас барж, 40 иргэн гэр бүл цуцлуулсан байна.

  БНСУ хууль бус оршин суугчдыг багасгах зорилгоор визны шаардлагаа өндөрсгөж мөнгөн барьцаа авдаг болсноос гадна оюутны сурлагын амжилтыг харгалзан үздэг болсон зэрэг нь иргэдэд хүндрэл учруулж байна. Иргэдтэй хийсэн уулзалт, санал асуулгаар дараах асуудлуудыг голлон тавьж байв. Үүнд:

    Гадаадад буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох,

    Гадаадад байгаа монгол иргэдээ эх орондоо татах бодлого хэрэгжүүлэх,

    Монгол хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, ялангуяа хэл, соёл, эх оронч сэтгэлгээ орхигдож байгаад анхаарах,

    Гадаадад буй иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах,

    Гадаадад ажиллаж буй иргэдийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх ашгийг хамгаалах,

    ЭСЯ, Консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох,

    БНСУ руу зорчих визний шаардлагыг хөнгөвчлөх,

    Монголдоо ажлын байраар хангагдах боломжийн талаар мэдээлэл өгөх,

    Монголдоо буцаж очоод үйлдвэрлэл эрхлэх хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжийн /хуучин/ татварыг эргэж харах,

    Монголд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах,

    Гэрээгээр ажиллаж буй иргэдийг гэр бүлээрээ амьдрах боломжийг бүрдүүлэх,

    Сөүл хотын захиргаанаас Азийн соёлын гудамжууд бий болгох шийдвэр гарсан тул монголын соёлын гудамж бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх,

    Гадаадад буй төрийн бус болон олон нийтийн байгууллагуудыг дэмжиж, хамтран ажиллах, мэдээллээр хангах.

  ЭСЯ иргэддээ үйлчлэх утасны шугамыг өргөтгөж, гадаадын иргэдэд үйлчлэх газрыг тусад нь салгаж, БНСУ-ын талтай хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажлууд зохион байгуулж ажилласан ч ажлын ачаалал их буюу хүн хүч, хөрөнгө зардлын хувьд хүрэлцээ муутай байна.

  Цаашид ЭСЯ, ялангуяа Консулын газраас эрх ашиг нь зөрчигдсөн монгол иргэдэд хүрч ажиллах боломжийг дээшлүүлэх, “Хилийн чанадад байгаа монгол иргэдийг дэмжих сан”-гийн үйл ажиллагааг сайжруулж, зорилгоо хангах түвшинд хүргэх, БНСУ-д шинэ тутам батлагдсан хууль тогтоомжтой холбогдуулан хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлүүлэх, иргэдэд шаардлагатай бүх төрлийн мэдээллийг өгч байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, монгол хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд онцгой анхаарах, ялангуяа гэрээт ажилчдад тухайн улсын нэн тэргүүнд мэдвэл зохих хууль тогтоомж, хэлний мэдлэгийг олгож, эрх ашгаа хамгаалуулах арга механизмын талаар ойлголттой болгож байж явуулдаг болох, монгол иргэдээ эх орондоо ирж ажиллаж амьдрахыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг төр, засгийн зүгээс хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 Монгол иргэдийн эрх ашиг хэрхэн хамгаалагдаж байгаа, ямар чиглэлээр зөрчигдөөд байгааг нарийвчлан судалж, цаашид тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллах, энэ чиглэлд тус улсад байгаа иргэд, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагуудын туслалцааг авч дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй байна гэж Байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    51 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 4 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 13 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    1 цаг 35 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 2 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 2 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 7 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    3 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    13 цаг 27 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 10 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    17 цаг 33 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    17 цаг 55 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 59 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    18 цаг 22 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    19 цаг 17 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 3 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 6 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 12 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 20 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК