
Долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийдэг уламжлалтай. Эл уулзалт өнөөдөр Төрийн ордонд зарлагдаад байна. Түүгээр тухайн долоо хоногт Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой асуудлыг түлхүү хөндөн ярилцдаг.
Мөн өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын сайдууд хаана, хэрхэн ажилласан талаар Ерөнхий сайд танилцуулга хийх аж.
Т.Энхэлээ